Мөнгийг дэмий үрдэг гоо сайхны бүтээгдэхүүн

2014 оны 12 сарын 12

Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ.

Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд амьдралд тань хэрэгтцээтэй мэт боловч чухал шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг доорх нийтлэлээс мэдэж авах боломжтой.

Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн. Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдаж авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол танд л гэж зөвлөхөд тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй байдаг. Өөрөөр хэлбэл үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харгадуулах боловч яг үнэн хэрэгтээ бүрэн эмчилж чаддаггүй. Харин тиймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд эрүүл үстэй болохын тулд энгийн үйлдлүүдийг хийхэд л хангалттай. Жишээ нь үсний индүү, сэнсний хэрэглээгээ багасгах, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулах гэх мэт.

Целлюлит арилгах тос . Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдчих хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор л байх. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлээр оролдохын оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол ундаа багасгаад хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлэх нь хавьгүй дээр юм. Эрүүл зөв хооллож, ус сайн ууж эхэлснээр жин тань хасагдаж, арьс тань ч уян зөөлөн болж өөрчлөгдөхийг та анзаарах болно. Мөн бодисын солилцоогоо илүү эрчимжүүлж, үхэжсэн эд эсээ цэвэрлэхийг хүсвэл биеийн тос түрхээд асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг массаж хийгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13893
0 эможи
keyboard_arrow_up