Шинжлэх ухаанаар батлагдсан ногоон цайны “ашигтай - 10” чанар
2014 оны 12 сарын 12
Ногоон цай бол дэлхий дээрх хамгийн эрүүл ундаа юм. Антиоксидант нэгдлээр нэн баялаг энэ ундаа нь хэдэн мянган жилийн тэртээгээс анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эртний түүхтэй билээ. Эрдэмтдийн судлан шинжилснээр ногоон цай нь та бидний тархины үйл ажиллагааг сайжруулж, жингээ хасах болон барих, хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг зэрэг олон талыг ач холбогдолтой юм. Ингээд хамтдаа шинжлэх ухаанаар туршигдаж баталгаажсан ногоон цайны “үнэт - 10” чанарын тухай сонирхоцгооё.
Ногоон цай бол та бидний эрүүл амьдралын үндэс |
Эртний Хятадаас гаралтай ногоон цай нь ногоон өнгөтэй шингэн гэдгээсээ хальсан тал талын шидтэй тансаг ундаа юм. Цайны навчинд агуулагддаг био идэвхит бодисууд нь идээшиж дуусах хүртлээ та бидний биед хэрэгтэй уураг амин хүчлүүдийг түгээсээр байдаг ажээ. Ногоон цайнд агуулагддаг полифенол, флавоноид, катечин зэрэг нь хүний биед чөлөөт радикалууд үүсэх процессийг бууруулж улмаар биеийн эд эсүүдийг гэмтэх, аливаа эмгэгт өртөхөөс хамгаалж өгдөг.
Мөн түүнчлэн ногоон цайнд агуулагддаг хамгийн хүчирхэг антиоксидант нь “Epigallocatechin Gallate” бөгөөд маш олон төрлийн эмгэгийг анагаах чадвартай болох нь судалгаагаар тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар сайн чанарын буюу органик ногоон цайг хэрэглэж заншихыг зөвлөж байна. Гашуун амтыг нь дарахын тулд бага зэрэг зөгийн бал нэмж уухын сацуу энэ нь таны биеийг дархлаажуулж ханиад томуу зэрэгт өртөхөөс сэргийлнэ.
Мөн түүнчлэн ногоон цайнд агуулагддаг хамгийн хүчирхэг антиоксидант нь “Epigallocatechin Gallate” бөгөөд маш олон төрлийн эмгэгийг анагаах чадвартай болох нь судалгаагаар тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар сайн чанарын буюу органик ногоон цайг хэрэглэж заншихыг зөвлөж байна. Гашуун амтыг нь дарахын тулд бага зэрэг зөгийн бал нэмж уухын сацуу энэ нь таны биеийг дархлаажуулж ханиад томуу зэрэгт өртөхөөс сэргийлнэ.
Тархины үйл ажиллагааг сайжруулна |
Ногоон цай нь таны бие махбодыг сэргээхээс гадна уураг тархи, оюун ухаанд ч гэсэн эерэг нөлөөтэй ажээ. Ногоон цайны найрлагад бага зэрэг кофейн агуулагддаг нь кофенд байдагтай харьцуулахад бага юм. Тийм ч учраас таныг тайвшруулж, тархины үйл ажиллагаа, ой тогтоолтыг сайжруулж өгдөг байна. Мэргэжилтнүүдийн явуулсан маш олон судалгаагаар ногоон цай уудаг хүмүүс кофе уудаг хүмүүсээс илүү эрч хүчтэй, бүтээлч байдаг нь нэгэнт батлагдсан байдаг аж.
Илүүдэл өөхийг шатааж, бодисын солилцоог сайжруулна |
Судалгаагаар ногоон цай уудаг 10 эрэгтэй тутмын нэг нь бусдаасаа 4% - аар илүү эрч хүчтэй байдаг гэнэ. Ногоон цай нь богино хугацаанд илүүдэл өөхийг шатааж бодисын солилцоог сайжруулснаар таргалалттай тэмцэх шилдэг арга болж өгдөг. Хүнсэндээ тогтмол ногоон цай хэрэглэснээр илүүдэл жинтэй хүмүүсийн таргыг 17% - аар бууруулсан ач холбогдолтой юм байна.
Хорт хавдраас сэргийлнэ |
Антиоксидант чанар нь та бидний биеэс хорт бодисыг гадагшлуулж улмаар эрүүл аргаар аливаа эмгэгээс гэтэлгэдэг юм. Энэ ч утгаараа хүн төрөлхтний үхлийн голлох шалтгаан болсон хорт хавдраас сэргийлж өгдөг байна. Тухайлбал хөхний хорт хавдар, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний зэрэг хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж өгдөг ажээ. Тодруулбал ногоон цай тогтмол хэрэглэдэг эрэгтэй хүмүүсийн түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл 48%-аар буурдаг бол бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 57% болтлоо буурдаг байна.
Паркинсон, Альцгеймерийн эмгэгүүдээс сэргийлнэ |
Ногоон цай нь тархины үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй насан эцэслэтэл тань тархийг аливаа эмгэгт өртөхөөс хамгаалж байдаг. Цаашлаад алцгеймер, паркинсоны зэрэг төв мэдрэлийн системтэй холбоотойгоор үүсдэг олонх эмгэгээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой ажээ.
Амны хөндийг эрүүл байлгана |
Ногоон цайны найрлагад байдаг катечин нь амны хөндийн элдэв нянг устгаснаар буйлнаас цус гарах, эвгүй үнэр гарах зэрэг амны хөндийн аливаа бэрхшээлээс ангижирахад тустай гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Streptococcus Mutans” хэмээх бактери нь шүдийг цоорч, хорхойтоход хамгийн их нөлөөлдөг нян юм. Ногоон цай ууснаар ногоон цайнд агуулагддаг био идэвхит бодисууд нь нянгийн өсөлтийг зогсоож улмаар шүд цоорох, хорхойтохоос сэргийлэх боломжтой. Мөн түүнчлэн маш олон судалгаагаар амны хөндийн эвгүй үнэрийг дардаг гэдэг нь нотлогджээ.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс сэргийлнэ |
Өнөөдөр дэлхий дээр хоёдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй 300.000.000 гаруй иргэн бий. Чихрийн шижингээр өвчилсөн Япончуудын дунд явуулсан судалгаагаар ногоон цай байнга уух нь хоёрдугаар хэлбэрт шилжих явцыг 42% - аар бууруулдаг болохыг тогтоожээ. Тэгвэл нийт 286.701 хүнийг хамруулсан долоон төрлийн судалгаагаар ногоон цай уудаг хүний чихрийн шижингээр өвчлөх магадлал 18% - аар бага байдаг аж.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ |
Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээ, холестриныг бууруулж улмаар зүрх судасны эмгэгт өртөх эрдслийг бууруулдаг. Ногоо цай уудаг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал бусадтай харьцуулахад 31% - аар бага байдаг бөгөөд нэгэнт өвчилсөн бол өвчнөө даамжруулахгүйн тулд ногоон цайг тогтмол уухыг зөвлөж байна.
Эрүүл аргаар жингээ хасч, жингээ барихад тусална |
Ногоон цай нь богино хугацаанд бодисын солилцоог сайжруулж жингээ хасахад тусалдаг гэдгийг дурьдсан билээ. Тэгвэл сонордуулах өөр нэгэн мэдээлэл нь хэвлийн хэсгээрээ таргалалттай хүмүүст харвингаасаа салах боломжийг олгодог байна. Хэд хэдэн судалгаагаар ногоон цай нь хэвлийн хэсэгт хамгийн их хүрч үйлчилдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал 240 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг судалгаандаа хамруулж 12 долоо хоног ногоон цай уулгажээ. Эцэст нь тэдний хэвлийн хэсгээрх илүүдэл өөх, тарга нь илт буурсан байсан юм.
Хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй |
Хэзээ нэгэн цагт та бид ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нь тодорхой ч амьдрах хугацаандаа ногоон цайг тогтмол хэрэглэснээр илүү урт бөгөөд эрүүл амьдрах боломж бүрдэж байгаа юм. Японы 40.530 хүнийг хамарсан судалгаагаар өдөрт 5 ба түүнээс олон аяга ногоон цай уудаг хүмүүсийн амьдрал 11 жилээр уртасдаг болохыг тогтоожээ.
Мөн түүнчлэн ногоон цай нь арьсыг үрчлээтэж хөгшрөхөөс хамгаалахын сацуу цайны навчинд агуулагддаг L - Тианин, амино хүчлийн нөлөөгөөр сэтгэл санааг тайвшруулж, стрессээс ангид байлгах үндэс болдог.
Гэвч L - Тианин нь бие махбод дахь төмөр ба фолийн хүчлийг бууруулдаг учир жирэмсэн эмэгтэйчүүдэд уухгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ цагаан гаа гэх мэт төмөр, фолийн хүчлийг нөхөх эрүүл мэндэд ашигтай нэгдлээр баяжуулж хэрэглэвэл зохилтой юм.
Мөн түүнчлэн ногоон цай нь арьсыг үрчлээтэж хөгшрөхөөс хамгаалахын сацуу цайны навчинд агуулагддаг L - Тианин, амино хүчлийн нөлөөгөөр сэтгэл санааг тайвшруулж, стрессээс ангид байлгах үндэс болдог.
Гэвч L - Тианин нь бие махбод дахь төмөр ба фолийн хүчлийг бууруулдаг учир жирэмсэн эмэгтэйчүүдэд уухгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ цагаан гаа гэх мэт төмөр, фолийн хүчлийг нөхөх эрүүл мэндэд ашигтай нэгдлээр баяжуулж хэрэглэвэл зохилтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13815
0 эможи