Хүүхнүүдийн мэдэх ёстой 10 харилцааны зарчим

2014 оны 12 сарын 11

Хэрвээ бүсгүй та өөрийн нэг насаараа байх хүнээ олсон гэж бодож байвал дараах зарчмуудыг мэдээд аваарай.

1. Түүнтэй тогло. Алиа хошин зантай байна гэдэг хайрын харилцаанд юунаас ч илүү дэм болж өгдөг.

2. Эрчүүд уруу татагдахдаа амархан улс. Хайрт тань хүрээлэн буй орчин, найзууд нөхдөөсөө их зүйлсийг сонсож байгаа. Хэрвээ түүний найзууд таны өрөөнд зүүд хамгаалагч байдаг гэж хэлэх л юм бол тэр таныг магадгүй илүү их хайрлаж, илүү ихээр санаа тавих болно.

3. Бүх залуус мэдрэмжтэй биш. Бүх залуус романтик сэтгэлгээтэй биш. Тэгэхээр бүсгүй та өөрөө эхлээд түүндээ буулт хийж үзүүлэх хэрэгтэй ингэснээр хархүү тань эргээд танд хүндлэл үзүүлнэ.

4. Та түүнийг ямарваа нэгэн асуудлаас болж зэмлэхийнхээ өмнө түүний юу хүсэж байгааг нь сонсоод үзээрэй. Тэд хүүхэд шиг улсууд шүү дээ.

5. Та хүн бүрийг өөрчлөөд байж чадахгүй. Эмэгтэй та хүн бүрийг өөрийн хүслээр байлгаж, өөрт тохируулан өөрчилж чадахгүй шүү дээ. Гэхдээ та мэдээж юун түрүүнд түүнд ойлгуулах гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ тэр таныг нэг л сайн ойлгохгүй, хүндлэхгүй байвал та магадгүй таныг байгаагаар чинь хайрлах өөр хэн нэгнийг олох хэрэгтэй болов уу?

6. Өнгөрснийг бүү сөх. Та хайртай залуугийнхаа өнгөрсөн амьдралыг сөхөх хэрэггүй. Ялангуяа таны залуу өмнө нь алдаж явсан бол тэр талыг нь бүр дурсаад ч хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Та ийм байдал үүсгэснээр хайртай залуугаа ч хямраахаас гадна магадгүй харилцаандаа цэг тавьтал хөндийрч болох юм.

7. Өөрийгөө бүү буруутга. Зарим тохиолдолд ямар нэгэн хэрүүл маргаан болсны дараа ихэнхи эмэгтэйчүүд өөрсдийгөө буруутгадаг. Тэгвэл та ийм байдал гаргах хэрэггүй. Ялангуяа найз залуугийнхаа дэргэд өөрийгөө буруутгаж байгаагаа огтхон ч харуулж болохгүй. Таны ийм байдалтай байгаа нь хайртыг чинь улам хэнэггүй болгодог.

8. Эрчүүд бодол уншихдаа тааруу улс. Ер нь эмэгтэйчүүд бусдын гадаад байдал, биеэ авч яваа байдлыг хараад тухайн хүний дотроо юу бодож байгааг нь олоод мэдчихдэг. Тэгвэл эрчүүд тийм биш. Тиймээс та дуугаа хурааж сууснаар юу ч өөрчлөхгүй. Тэгэхээр шууд л нүүрэн дээр хэлж орхи. Энэ нь ч тэдэнд хамаагүй амар байх болно.

9. Та болоод таны хамтрагч нэг баг байх ёстой. Ийм байж чадсанаар та хоёрын харилцаа улам бэхжих болно. Учир нь та хоёр нэг нь дарга, нөгөө нь цэрэг биш нэг багийн гишүүд шүү дээ.

10. Бүх залуус гудамжинд хатагтай, орондоо биеэ үнэлэгч шиг байдаг охидыг хайрладаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13787
0 эможи
keyboard_arrow_up