Тархины даралтгүй хүүхэд төрүүлье гэвэл...
2014 оны 12 сарын 11
Орчин үед төрж буй хүүхэд бүхэн л шахам тархины даралттай төрөх болсон. Энэ нь унтахгүй толгойгоо шилгээгээд уйлаад байдаг, байнга хөлрөх, ар дагз нь халуу оргих зэргээр илэрдэг байна.
Ийнхүү тархины даралттай төрөхөд шалтгаалдаг хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, эх нь жирэмслэлтийнхээ явцад хэт ачаалалтай ажилласан, тонус их өгсөн, агаар муутай газар байх гээд олон шалтгаан бий.
Тэгвэл анхнаасаа л хүүхдээ эрүүл төрүүлье, нойр, хоолондоо сайн чийрэг хүүхэдтэй болъё гэвэл эх хүн та жирэмслэлтийнхээ явцад маш их анхаарах хэрэгтэй.
Тухайлбал, ой мод сайтай буюу хүчилтөрөгчөөр баялаг орчинд амрах, хоол ундаа сайн идэх, хэт ачаалалтай ажиллахгүй байх, жирэмслэлтийн хугацаанд хяналтандаа сайн хамрагдах, урагт шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх, эмчийн эрүүл мэндийн зөвлөгөөг биелүүлэх зэрэг юм.
Мөн жирэмсний явцад хүчилтөрөгчөөр баялаг коктейлийг гэрийн нөхцөлд бэлдэж уух амархан. Манай улсын үйлдвэрүүд хүчилтөрөгчийг бэлтгэн лаазлан худалдаалдаг болсон.
Та үүнийг худалдаж аваад зааврынх нь дагуу найруулж коктейл бэлтгэн уухад л заавал ой модтой газар очилгүй урагтаа хэрэгтэй хүчилтөрөгчийг бие махбоддоо нөхөн авна гэсэн үг.
Ингэвэл хүчилтөрөгч дутагдахгүй учраас хүүхэд ч тархины даралттай төрөхгүй.
Мөн нөгөөтэйгүүр жирэмсний тээлтийн хугацаа хэтрэх нь хүүхдэд тийм ч сайн нөлөөлдөггүйг байнга санаж явах хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13785
0 эможи