Хөхүүл эхчүүд минь турмаар байна уу?
2014 оны 12 сарын 11
Эмэгтэй хүний хамгийн гол асуудлын нэг бол яахын аргагүй төрсний дараа турах байдаг билээ. Шинэ жил хаяанд ирчихээд байхад сайхан сайхан дааншинзнууддаа багтахаа больчихсон байна уу? Тэгвэл анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.
1. Ус бол чандмана эрдэнэ
Турахыг хүсэж буй хүмүүст хэлэхэд хамгийн гол нь өдөрт дор хаяж 2,5-3 литр ус уух хэрэгтэй. Хэрвээ та ус уухгүй байвал хэзээ ч турахгүй гэдгийг анхаараарай.
2. Хэзээ ч битгий хоолоо сой
Хэрэв та хоолоо сойвол таныг дагаад баяцхан зулзага чинь өлсөх болно гэдгийг хамгийн сайн мэддэг байх ёстой. Та турах гэж байгаа болохоос хүүхэд чинь биш шүү дээ.
3. Хамгийн гол нь эрүүл хооллолт
Эрүүл хооллолт гэдэг нь өөрийн тань бие физиологид тохирсон хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Учир нь хоолноосоо шим тэжээл авч хүүхдээ хооллох хэрэгтэй.
4. Хамгийн чухал анхаарах зүйлс
• Маш удаан зажил
• Өглөө босоод 3 стакан ус уу. Эхлээд уухад их хэцүү байх болно гэхдээ л та уух ёстой.
• Усаа уусны дараа 20-30 минутын дараа өглөөнийхөө цайг уугаарай. Усаа уучихаад шууд өглөөнийхөө цайг уувал гэдэс чинь сунаад улам их иднэ шүү.
• Хоол идэж байхдаа цэх суу. Бөгтийж суун юм идвэл ходоод уруу чинь илүү их хоол орно.
• Хоол идснийхээ дараа шууд ус ууж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл их хэмжээний хоолны дараа ус уух нь гэдсийг сунгадаг аюултай.
5. Хүүхэдтэйгээ ч дасгал хийж болно.
Гэхдээ өөрийгөө бэлэн болсон цагт дасгал хөдөлгөөн хийж эхлээрэй. Ер нь хүүхдээ 6 сар хүрснээс хойш буюу бор хоолонд орсноос хойш хөдөлж эхлэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь бие ачаалал авсан ч сүүний гарцанд нөлөөлөхгүй, мөн хүүхэд зөвхөн хөхний сүүгээрээ бус бусад шим тэжээлтэй хоол иддэг болсон байх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13778
0 эможи