Цагаан цамцаа хэрхэн донжтой харагдуулах вэ?
2014 оны 12 сарын 10
Цагаан сорочкан цамц ямар ч хувцсыг илүү цэвэрхэн, дэгжин харагдуулах ид шидтэй. Францчуудын хэлдэгээр бол “шик” гэж байгаа юм. Элдэв бусын франц хүний бодлыг тоож хэлэлцэхгүй байсан ч ажил хэрэгч орчинд, эсвэл албан ёсны уулзалтанд цагаан сорочкагүйгээр амьдарна гэж байхгүй. Тийм дээ ч цагаан сорочка эмэгтэй хүнд заавал байх хэрэгтэй “басик” хувцаснуудын нэг.

Цагаан сорочкан цамцны түүхээс :
- Английн Викториа хатан хааны үед буюу 1890-ээд оны үеэс эмэгтэйчүүдийн дунд цагаан өнгийн “shirt-waist” нэртэй цамц ихэд дэлгэрч эхэлсэн байгаа юм. Энэ цамц тухайн үеийн эрчүүдийн сорочкан захтай цамцнаас санаа авсан боловч бүсгүй хүний “эмэгтэйлэг” шинж чанарыг хадгалахын тулд бэлхүүс хэсгээрээ бариу байлаа.
- Дараагийн том шок 1920-оод оны үед болов. Коко Шанель эмэгтэйчүүдийг бие барьсан корсетноос салгаж сорочкан сул цамц, өмд, ноосон задгай энгэртэй цамцаар хувцасласан. Тэгээд л түүх өрнөдгөөрөө өрнөж, хоёр дайн, хорин жил үргэлжилсэн сексийн хувьсгалын дараа энэ цагаан цамц болон элдэв хүссэн юугаа ч эмэгтэй хүн өмсөж чадахаар болсон.

Зураг #1

Зураг #2

Зураг #3

Зураг #4

Зураг #5

Зураг #6

Зураг #7

Зураг #8

Зураг #9

Зураг #10

Зураг #11

Зураг #12

Зураг #13

Зураг #14

Зураг #15

Зураг #16

Зураг #17

Зураг #18

Зураг #19

Зураг #20
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13679
0 эможи
