Телевизор сонгохдоо юуг анхаарах вэ?

2014 оны 12 сарын 10

Өмнө нь та ийм гарчигтай мэдээллийг багагүй уншиж байсан байх. Жил бүр телевизорийг сонгоход илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа учраас та бүхэнд зориулж доорхи мэдээллийг бэлтгэлээ.

1. Инчээ зөв тодорхойл

Ямар хэмжээнд үзэх гэж байгаа вэ гэдгээсээ шалтгаалан инчээ зөв сонгох шаардлагатай. Орчин үед хэрэглэгчдийн болон үйлдвэрлэгчдийн чиг хандлага 40-с дээш инчид төвлөрч байна. Илүү том дэлгэцээр тод дүрслэлийг хүлээж авах нь хэрэглэгчид таатай сэтгэгдэл төрүүлдэгээс гадна инчүүдийн хоорон дахь үнийн ялгаа буурсан байна.

2. LED, LCD, Plasma аль нь вэ?

Мэдээж LED телевизор. LCD болон LED телевизоруудын үйлдвэрлэлийн өртөг адилхан болсон бөгөөд LED нь LCD-ээс 50 хувиар бага цахилгаан зарцуулж, 8-10 жилээр урт ажиллах цагтай байдаг нь хэрэглэгчдийн сонголтонд илүүтэй нийцнэ. Мөн дүрслэлийн хувьд илүү тод, нягтаршилтай дүрсийг харуулдаг.

3. Ямар брэндийг сонгох вэ?

Хуучин хэрэглэгчдийн сонголтонд зөвхөн Япон телевизор санаанд буудаг байсан бол одоо дэлхийн зах зээл дээр Солонгос болон Хятадын брэндүүд маш хүчтэй гарч ирж байна. Samsung, LG, Haier зэрэг брэндүүд дэлхийд маш хүчтэй өрсөлдөж байгаа юм. Тэд Япон телевизоруудаас илүү тод дүрслэл, дууны чанарыг санал болгохоос гадна ухаалаг ТВ-ын хувьд илүү амжилттай ажиллаж нэг алхам түрүүлж байна.

4. Үзүүлэлт ямар байх вэ?

Ирээдүйн чиг хандлага бол ULTRA HD. Энэ нь ойрын хэдхэн жилийн хугацаанд тун нийтлэг болно. Ийм тохиолдолд та ULTRA HD-г сонгох нь хамгийн зөв. Дахин ойрын хугацаанд телевизорт нэмэлт худалдан авалт төлөвлөх шаардлагагүй болно. Мөн Ухаалаг андройд үйлдлийн систем, 3D, вэб камер, wifi-тай байвал төгс гэсэн үг. Энгийн телевизор авч зурагтын суваг эргүүлэн уйдаж суухаас ухаалаг ТВ худалдан авч амьдралын баяр баяслыг мэдрээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13653
0 эможи
keyboard_arrow_up