Сүрьеэ өвчнийг эмчлэх ардын арга

2014 оны 12 сарын 09

Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин гэдгийг нэг үеэ бодвол мэддэг болжээ. Гэхдээ эм тариагаар “бөмбөгдөхөөс” илүүтэй ардын уламжлалт аргаар эмчлэх нь магадгүй илүү байж болох юм.

-Хар модны мөөг буюу агил мөөг нь сүрьеэ өвчний нянгийн гадуур хальсийг амархан нэвтрэн орж нянг  устгаж чадах чадвартай хүчлийг агуулдаг болохыг эрдэмтэд судлаачид саяхан нээж тогтоожээ. Иймд хар модны мөөг буюу агил мөөгөөр бэлтгэсэн бэлдмэл эмийг зааврын дагуу хэрэглэвэл сүрьеэ өвчин амархан эдгэнэ.

-Банздоо гэдэг ургамал уушиг амьсгалын замын элдэв өвчнүүд ялангуяа сүрьеэ өвчнийг эмчлэх нэн сайн эмийн ургамал юм.

Энэхүү ургамлыг ууж хэрэглэх буюу түүний нэгэн төрөл Вансэмбэрүүг мөн зааврын дагуу уувал өвчин эдгэнэ.

-Сүрьеэ өвчнөөс хамгаалж эмчлэхэд бас нэг үр дүнтэй арга бол хусны шүүсийг уух явдал юм. Тэгэхдээ залуу хусны шүүсийг уух ба курс эмчилгээ нь 16-20 хоног байдаг. Өдөр бүр нэг дуслаар нэмэгдүүлж хоолны нэг халбага сүн дээр юмуу луувангийн шүүс эвэл зөгийн балан дээр дусааж ууна. Сүрьеэ өвчтэй хүн хусны шүүсийг үнэрлэх юмуу хусны төгөл дунд өдөрт 30-45 минутаар суувал өвчин амархан илааршихад тус болно.

-Сүрьеэ өвчтэй хүн уг өвчнийг эмчлэх эмнэлэг сувилалын газарт мэргэжлийн эмчийн хяналтын дор урт хугацаагаар гүүний айраг ууж эмчлүүлвэл өвчин магад эдгэнэ.

-Тус бүр 250гр зуун наст, цөцгийн тос, зөгийн балыг сайтар холино. Хольцоо  шилэн саванд хийж сайтар таглаад дулаан газар 3-4 хонуулна. Дараа нь хөргөгчинд хийж хадгална. 10 өдрийн дараа самбайгаар шүүсийг нь шахаж аваад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Өвчин архагшсан ч энэхүү эм тус болдог. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13574
0 эможи
keyboard_arrow_up