Шинэ жилээр үзэсгэлэнт гvнж нь болохын тулд ...

2014 оны 12 сарын 10

Шинэ жил дөхөхөд хүн бvрийн сэтгэл догдолж, гайхамшигт сюрприз хvлээдэг. Хэзээ ч мартагдашгvй тэрхүү гайхамшигт баярын үдэш үзэсгэлэнт гvнж нь болохын тулд юу хэрэгтэйг бүсгүй танд зөвлөж байна.

Нүүрнийхээ өнгийг сэргээ


Хэрэв арьс чинь хэт эмзэг, мэдрэмтгий биш бол шинэ жилийн үдэшлэгээс хоёр долоо хоногийн өмнө арьс цэвэрлэх, хуулж ховхлох маск тавь. Ялангуяа жимсний хүчлийн сэргээх, цэвэрлэх үйлчлэлтэй нь сайн аж. Мөн жүржийн төрлийн жимсийг өдөрт нэгээс хоёр удаа идэж бай. Энэ нь бие организмыг витаминаар хангахаас гадна нүүрний арьсыг өнгөлөг болгоход тустай.

Өөрт таалагдсан даашинзаа сонгоорой


Дур булаам хэв загварын бариу даашинз өмсөхөд мариалаг байдал чинь саад болж байвал өдөр тутам дадсан хоол хvнсээ зохицуулаарай. Гэдэс хөөлгөх сармис, байцаа, түүхий ногоо, сvv, амттан, хийжvvлсэн ундаа, сироп, архи зэргээс татгалзах нь чухал. Харин эдгээрийн оронд буцалсан ус болон цай, ургамлын хандтай ногоон цай, шөл зэргийг хэрэглээрэй. Мөн өдөрт 30 гр талх, загас, өөхгvй мах, өндөг, тахианы мах, тараг, аарц зэрэг протеин агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. Та үүнийг хэрэгжүүлж чадвал шинэ жилийн өдөр илүүдэл жингээсээ санаа зоволгүй, таалагдсан даашинзаараа гангарах болно.

Үсний засалт таныг илэрхийлнэ


Эмэгтэй хүний дур булаам байдлыг илтгэдэг нэг зvйл нь үс билээ. Бүсгvй та үс арчилгаандаа илүү анхаарал хандуулж гурав хоногийн зайтай тэжээлийн маск тавих нь чухал. Үүнд чидун тос, өндөгний шар зэрэг орж болно. Мөн зөөлөн шампуниар үсээ угаасны дараа цагаан цуу буюу уксустай бүлээн усаар зайлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13533
0 эможи
keyboard_arrow_up