Төрсөн өдөр тань “Таныг хэн бэ?” гэдгийг хэлж өгч байна
Бүх зүйл утга учиртай гэдэгт бүсгүй та эргэлздэггүй биз дээ! Аливаа хүний төрсөн он сар тухайн хүний хувь тавиланд нөлөөлдөг төдийгүй төрөлх зан араншин, мөн чанарыг хүртэл тодорхойлж байдаг байна...Бүсгүй таны төрсөн өдрийн өнгө энд тусгагдсан байна. Өөрийгөө ямар хүн болохыг тодорхойлж аваарай... Магадгүй өөрийгөө таньж мэдэх нэгэн үзүүрийг олж авах ч юм билүү...
12-р сарын 23-аас 1-р сарын 1: Улаан
6-р сарын 25-наас 7-р сарын 4: Улаан
1-р сарын 2-ноос 1-р сарын 11: Улбар шар
7-р сарын 5-наас 7-р сарын 14: Улбар шар
1-р сарын 12-ноос 1-р сарын 24: Шар
7-р сарын 15-наас 7-р сарын 25: Шар
1-р сарын 25-наас 2-р сарын 3: Ягаан
7-р сарын 26-наас 8-р сарын 4: Ягаан
2-р сарын 4-нөөс 2-р сарын 8: Цэнхэр
8-р сарын 5-наас 8-р сарын 13: Цэнхэр
2-р сарын 9-нөөс 2-р сарын 18: Ногоон
8-р сарын 14-нөөс 8-р сарын 23: Ногоон
2-р сарын 19-нөөс 2-р сарын 28: Бор
8-р сарын 24-нөөс 9-р сарын 2: Бор
3-р сарын 1-нээс 3-р сарын 10: Оюу ногоон
9-р сарын 3-наас 9-р сарын 12: Оюу ногоон
3-р сарын 11-нээс 3-р сарын 20: Цагаан саарал
9-р сарын 13-наас 9-р сарын 22: Цагаан саарал
3-р сарын 21: Хар
9-р сарын 23: Цайвар ногоон
3-р сарын 22-ноос 3-р сарын 31: Хөх ягаан
9-р сарын 24-нөөс 10-р сарын 3: Хөх ягаан
4-р сарын 1-нээс 4-р сарын 10: Хөх
10-р сарын 4-нөөс 10-р сарын 13: Хөх
4-р сарын 11-нээс 4-р сарын 20: Мөнгөлөг өнгө
10-р сарын 14-нөөс 10-р сарын 23: Мөнгөлөг өнгө
4-р сарын 21-нээс 4-р сарын 30: Цагаан
10-р сарын 24-нөөс 11-р сарын 11: Цагаан
5-р сарын 1-нээс 5-р сарын 14: Цэнхэр
11-р сарын 12-ноос 11-р сарын 21: Алтлаг өнгө
5-р сарын 15-наас 5-р сарын 24: Алтлаг өнгө
11-р сарын 22-ноос 12-р сарын 1: Цагаан шаргал
5-р сарын 25-наас 6-р сарын 3: Цагаан шаргал
12-р сарын 2-ноос 12-р сарын 11: Саарал
6-р сарын 1-нээс 6-р сарын 13: Саарал
12-р сарын 12-ноос 12-р сарын 21: Элгэн хүрэн
6-р сарын 14-нөөс 6-р сарын 23: Элгэн хүрэн
12-р сарын 22: Хар ногоон
6-р сарын 24: Саарал
Улаан: Сэтгэл татам, хайраар дүүрэн. Хайр дурлалын асуудалд оролцох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч гунигтай, урам хугарах үе ч бий. Бусдадтай харилцаа тогтоохдоо сайн, ичимхий бүрэг зангүй.
Цагаан шаргал: Өрсөлдөх дуртай, хөнгөн шингэн. Хэзээ ч ялагдах дургүй, ихэнхдээ хөгжилтэй байдаг. Найдвартай, бүрэг биш. Хайр дурлалдаа болгоомжтой сонгодог, дурлахдаа удаан. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй, хүлээх чадвартай.
Хар ногоон: Таашаал сайтай, гадаад үзэмжийг чухалчилдаг. Материаллист шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг. Арвич хямгач. Хэрэггүй зүйлд эрсдэлд орохыг хүсдэггүй. Удирдан зохион байгуулах чадвартай. Хүнтэй амархан нөхөрлөж чаддаг.
Саарал: Хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг, амьдралын эрч хүчээр баялаг, нөхөрсөг. Ургуулан бодож, мөрөөдөх чадвартай. Сэтгэлийн хөөрлөө нуудаггүй, заримдаа хувиа хичээдэг. Бусдын амьдралыг гэрэлтүүдэг бөгөөд тохирсон газарт зөв үг хэлдэг.
Ногоон: Ямар ч нөхцөлд дасан зохицдог, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэнддээ анхаардаг, шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирддаг. Амьдралдаа цорын ганц жинхэнэ хайрыг хүлээдэг.
Алтлаг өнгө: Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй шударга, нүүрэмгий, бусдыг захирах гэж оролддоггүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйттдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй.
Ягаан: Цаг үргэлж бүхнийг өөрийн хийж чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусад хүмүүст туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Үлгэрийн юм шиг хайрыг хүсдэг.
Шар: Илүү дутуу зүйлгүй, эелдэг, үнэнч, өглөгч, ааш сайтай. Бусдад итгэдэг, харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний дор орох маш дургүй. Бусдын төлөө шийдвэр гаргах тун дуртай. Романтик хайрыг эрж хайдаг.
Элгэн хүрэн: Ухаалаг, эрч хүчтэй, бие даасан, юу хийхээ мэддэг нэгэн. Олон нийтэч байх дуртай ч бусдыг тоолгүй өөрийнхөө хийхээс буцдаггүй. Тоглоом даадаг, ухаантай, гүйлгэн ухаан сайтай боловч залхуурах хандлагатай.
Улбар шар: Хариуцлагатай бөгөөд нийцтэй харилцааг эрхэмлэдэг. Зорьсондоо хүрэхийн тулд их ажилладаг. Хөдөлмөрч, өрсөлдөх дуртай, хэнд ч итгэдэггүй боловч нэгэнт зөв хүнээ олсон бол эцсээ хүртэл итгэдэг.
Хөх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдээггүй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, хувирч байдаг.
Цагаан саарал: Тайван боловч амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай бөгөөд жижиг юман дээр ч хошуугаа цорвойлгодог. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг. Мөн энэрэнгүй, нигүүлсэнгүй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.
Мөнгөлөг өнгө: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Юмыг амархан сурдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн амьдрал нь ээдрээтэй.
Цагаан: Гал дөлтэй дайчин. Тийм учраас амархан атаархдаг. Бүх юманд тийм ч хурдан санаагаа илэрхийлэхгүй. Эрхэмсэг байдалтай. Хүнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг.
Хар: Эрүүл чийрэг, зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй, санаачилгатай. Нэг их өрөвдөөд байдаггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Хайр дурлалыг ч өвөрмөц байдлаар амилуулах дуртай.
Цайвар ногоон: Тайван, зөөлөн. Хүч хэрэглэсэн ямарч юманд дургүй. Хэрүүлээс хол явахыг хичээдэг. Гэхдээ юуг хаана хэлэхээ мэддэг. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй.
Бор: Хөдөлгөөнтэй, чөлөөтэй, хөнгөн шингэн шинж чанартай. Бусдыг нэг их өөртөө ойртуулддаггүй. Хэнтэй ч амархан дотносдоггүй. Дотносож чадах ч үгүй. Гэсэн хэдий ч дурламтгай. Сонирхол нь ч амархан буурдаг. Тохирох хүнээ олтлоо хайсаар л байна. Гэвч ихэнхдээ энэ дэлхийд олоход ч тийм бэрх хүн.
Цэнхэр: Өөртөө нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг үедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг шинж чанартай. Хээнцэр, донж маягийг тааруулдаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагааар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголт хийдэг.
Хар хөх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд хайртай нэгэн. Ерөнхийдөө хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй байж болох талтай. Гомдоосон хүнийг бараг уучилдаггүй.
Оюу ногоон: Сэтгэл хөдлөл нь гэнэт хялбар өөрчлөгддөг. Ганцаардмал, аялах дуртай, үнэнч сайн сонсогч. Гэхдээ ярианд амархан итгэдэг. Хайр дурлалыг олох нь түүний хувьд хүнд бөгөөд хайр дурлалаас болж амархан сэтгэлээр унах магадлалтай.