Таны хүүхэд хэр өндөр болох боломжтой вэ?
Хүний өсөлтийг дааврын хэд хэдэн систем зохицуулж байдаг ажээ. Өсөлтөд шууд нөлөөлдөг даавар нь өнчин тархины соматропин хэмээх даавар юм. Энэ дааврыг өсөлтийн гармон ч гэдэг. Хүн амьралынхаа эхний жил хамгийн хурдан өсдөг. Харин эрэгтэй хүн 27 нас хүртлээ өсдөг бол эмэгтэй хүн 21 нас хүртлээ өсч байдаг гэнэ. Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим, харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг. Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см, хөвгүүд жилд 11 см хүртэл өснө. Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой. Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см, хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм. Ингэхээр эрэгтэй хүүхдийн хамгийн оргил өсөлтийн нас бол 15-19, эмэгтэй хүүхдийнх 13-17 нас байдаг ажээ.
Хүүхэд жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй өсдөг. Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3 см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3 см өсдөг.
Өсөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл нь уураг, кали, фосфор, Д амин дэм их агуулсан хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд “өсвөр насны хүүхэд үнээний сүү ууж байх нь онц сайн” гэжээ. Өдөрт 250 мл сүү уудаг болон уудаггүй хүүхдийг харьцуулахад уудаг хүүхэд нь 2.8 см-ээр өндөр байжээ. Түүнчлэн өдөрт үнээний 500 гр сүү уусан хүүхдийг огт уудаггүй хүүхэдтэй харьцуулахад 4.8 см-ээр илүү өсөлттэй нь нотлогджээ.
Мөн 16 хүртэлх насанд хоногт 7-8 цаг тогтмол унтдаг байсан хүний өсөлт нойр муутай хүнийхээс даруй 5-10 см өндөр байдаг. 12-17 насандаа тамхи татсан хөвгүүд үеийнхнээсээ дунджаар таван см намхан байдаг.
Ингээд хүүхдийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.
Бүх төрлийн байцаа, ногоон амтат чинжүү, бууцай, лууван
Жигнэсэн загас, тахианы мах
Гурвалжин будаа, арвайн гурил
Вандуй, өргөст хэмх, шош
Тараг, сүү сүүн бүтээгдэхүүн
Жүрж, нимбэг, тоор, алим, чангаанз
Эцэг, эхчүүдэд зөвлөхөд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн өсөлтийг ингэж тооцоолон гаргаж болдог байна.
Эмэгтэй хүүхдийн дундаж өндөр эцгийнх нь өндрөөс 12 см хасч, эхийнх нь өндөртэй нэмээд нийлбэрийг нь хоёр хувааж, таван см нэмэхэд гарч ирдэг байна.
Эрэгтэй хүүхдийн дундаж өндөр эхийнх нь өндөр дээр 12 см нэмж, эцгийнх нь өндөртэй нэмээд нийлбэрийг нь хоёр хувааж, таван см нэмэхэд гарч ирдэг аж.
Өндөр, намхан эрчүүдэд хийсэн судалгаатай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе.
Дунджаас намхан хүмүүс таван см-аар намхан байх тусам амиа хорлох магадлал 10 хувиар нэмэгддэг.
170 см-аас дээш өндөртэй бүсгүйчүүд гэр бүлтэй болох магадлал дундаж өндөртэй эмэгтэйчүүдээс 25 хувь бага байдаг.
Дундаж өндөртэй хүмүүс өндөр, намхан хүмүүсээс урт наслах магадлал 25 хувь илүү байдаг.
Хэт өндөр хүн хорт хавдар тусах эрсдэл их байдаг.
Хэт намхан хүмүүс зүрх судасны өвчин тусах магадлал өндөр байдаг.