Амралтын өдрийн амттай зөвөлгөө: Котлет хийх хамгийн шилдэг арга
2015 оны 1 сарын 02
Хоолны менюд хамгийн түгээмэл бөгөөд үйлчлүүлэгчид ч дуртайяа захиалдаг хоол бол котлет юм. Тэгвэл эзэгтэй таны хоолны менюд котлет байдаг уу? Байдаг бол танай гэрийнхэн хэрхэн амтархдаг вэ? Илүү сайхан амттайг хийж сурахыг хүсч байна уу? Тэгвэл доорх зааврыг дагаад хийгээрэй!
Үхрийн махыг махны машинаар жижиглэнэ. 1 цайны халбага давс, 1/2 цайны халбага хар перц хүсвэл сармисны ханд хийж амтлаарай.

Төмсийг хальслахгүйгээр угааж цэвэрлээд хүйтэн усанд хийгээд 1/2 цайны халбага давс хийж буцалгах ба төмсийг сэрээгээр зоож болсон эсэхийг шалгахад зөөлөрсөн байна. Ойролцоогоор 25-30 минут дунд зэргийн гал дээр зөөлөн буцалгана. Хальстай нь чанаснаар төмс амин дэмээр баялаг болдог.

Сонгиныг жижиглэн хэрчинэ. Үрж жижиглэж ч болно.


Холигч машинд шанцай, гоньд, давс, перц хүсвэл нунтаг халуун чинжүү хийнэ.




Ингээд котлетны шарах хэмжээгээр хэсэглэн авч гараараа бөөрөнхийлнө.



Ингэж хийсэн котлетыг идэхэд зөөлөн атлаа шаржигнуур, амттай сайхан болдог. Хүсвэл энэ алхмыг хийхгүй ч байсан болно.


Бор, шаргал өнгөтэй болонгуут нөгөө талаар нь эргүүлэн шараарай. Шаардлагатай бол тосыг нэмж шараарай.

Шарагдаж болсон котлетыг гаргахдаа тосыг хутгуураар сайн шүүгээд цаасан дээр гаргаж тавиад тосыг нь шингээж авахыг зөвлөж байна. Дээрх дарааллаар бүх котлетийг шарна.

Ингээд таны амтат котлет бэлэн боллоо. Будаа, шинэ ногооны салат гэх мэт хэрхэн хачирлах нь таны мэдэлд үлдлээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?









13358
0 эможи