Инстаграмд хэрхэн зургаа авахуулах вэ?
Сүүлийн үед охидууд янз бүрийн хэв маягаар зургаа авахуулан олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа тавих болсон. Гэхдээ зураг авна, авахуулна гэдэг өөрөө маш том урлаг. Тэгвэл "Инстаграм" хуудсанд зургаа хэрхэн авахуулж тавьбал таны зураг олон нийтэд таалагддаг болохыг дараах оддын хэв маягаас хараарай.
Нүдээрээ инээх. Хэрвээ та ингэж зургаа татуулвал маш дур булаам харагдаж чадах аж. Ихэнхи загвар өмсөгчид нүдээрээ инээж зургаа авахуулдаг байна.
Гараараа үсэндээ хүрэх. Ингэж авахуулах нь санаандгүй юм шиг хэрнээ сайхан харагдуулдаг.
Туранхай гар. Энгийн зогсож авахуулснаас хамаагүй гоё харагдахгүй байна гэж үү?
Мэдээж селфи зураг. Гэхдээ та ямар нэгэн амьтантай авахуулвал илүү "хөөрхөн" харагдах магадлалтай.
Солбисон хөл. Энэ нь таныг туранхай харагдуулах юм. Магадгүй зарим эвгүй хэсгийг нь ч нууж болох юм.
Чин сэтгэлээсээ инээж авахуулах нь таныг ямар ч өө сэвгүй мөн дур булаам харагдуулах аж.