ОПРА-ын амжилтын зөвлөмж
Ямар хүн болмоор байгаагаа дотроо нэг хардаа
«Намайг ирээдүйгээ харах үед нүд маань цаанаасаа тод гэрэлтдэг». Ирээдүйн дүр зургийг буулгахдаа юу хардаг вэ? Энэ бол маш чухал шүү. Учир нь чи хүсч байгаа зүйлээ л хардаг шүү дээ. Тэгвэл ирээдүйгээ харах бүртээ нүд чинь бадамлан асдагийг мэдэрдэг үү? Хэрвээ тийм бол, тэр чинь л чиний жинхэнээсээ хүсч байгаа зүйл мөн. Хэрвээ өөрийнхөө ирээдүйг эгэл жирийн, байдаг л нэг амьдрал мэтээр төсөөлдөг бол тийм л зүйлийг хүртэнэ. Тиймээс, юу харна уу түүнийгээ хүртэнэ гэдгийг санаж, үнэхээр хүсч байгаа зүйлээ төсөөлөн бодож сураарай.
Шуналын хүч чадал.
«Шунал бол энерги. Тиймээс, сэтгэлийг чинь хөдөлгөдөг зүйлээс хүч чадлыг мэдэр». Хүн дуртай зүйлээ шуналдан хийдэг бөгөөд шөнөжингөө тасралтгүй ажиллахад ч бэлэн байдаг. Шунал бол амжилтанд хүргэх хүч чадал, түлш л гэсэн үг. Түүндээ амьдралаа зориулаарай.
Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүл.
«Чамд байгаа бүхний төлөө талархаж сураарай. Үүний үр дүнд улам ихийг хүртэх болно. Харин хамаг анхаарлаа байхгүй зүйл дээр хандуулах юм бол хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй». Чи юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ, тэр чинь улам их баяжиж нэмэгдэж байдаг. Сайн, эерэг зүйл дээр төвлөрвөл түүнээсээ улам ихийг хүртэнэ. Амьдралаасаа эерэг талыг олж харж сураад, түүндээ үргэлж талархаж байгаарай. Удалгүй чиний амьдрал эерэгээр өөрчлөгдөхийг мэдрэх болно.
Үргэлж өөрчлөгдөж бай.
«Бид энэ байгаагаараа байх юм бол хүссэн хэмжээндээ хэзээ ч хүрч чадахгүй». Их зүйлийг хүртэхийн тулд бид байгаагаасаа илүү болох хэрэгтэй. Хэрвээ өсөн дэвжихгүй бол амьдралд юу ч өөрчлөгдөхгүй. Харин чи өсөн дэвшихийн тулд өдөр бүр юу хийж байна вэ? Хэрвээ чи өөрөө өөрчлөгдөхийг хүсэхгүй бол амьдрал чинь өөрчлөгдөнө гэж хүлээх ч хэрэггүй.
Хүн болгон бүтэлгүйтдэг.
«Хийж чадахгүй гэж боддог нэг зүйлээ хийгээд үз. Бүтэлгүйтсэн ч хамаагүй. Дахиад нэг оролдоод үз. Хоёр дахь удаагаа үзвэл байдал арай дээрдэнэ. Хэзээ ч бүтэлгүйтдэггүй хүмүүс хэзээ ч ноён оргилд хүрдэггүй. Тиймээс боломж бүрийг алдалгүй оролдоод үзэх хэрэгтэй» Дөнгөж хөлд орж буй жаахан хүүхэд хорь гучин удаа унасан ч хамаагүй хөл дээрээ боссоор, оролдсоор л байдаг шүү дээ. Тэгтэл тэр нэг удаа оролдож үзээд унангуутаа, хөл дээрээ явах нь миний тавилан биш юм байна хэмээн хэллээ гээд төсөөлдөө. Амьдралд бүтэлгүйтэх шалтгаан нэг бус удаа тохиолдоно. Алдаа гаргах тоолонд чи сэтгэлээр унана. Гэхдээ чи дахин дахин оролдсоор л байх хэрэгтэй. Амжилтанд хүрэн хүртлээ бүтэлгүйтлийн өөдөөс инээмсэглээрэй.
Чадамжаа нэмэгдүүл.
«Амьдралын утга учир нь хүссэн зорилгодоо хүрэхэд оршино». Чи өөрийнхөө чадамжийг зуун хувь ашиглаж чаддаг уу? Авъяас чадвар, мэдлэг боломжоо бүрэн ашигладаг уу, эсвэл зогсонги байдалд байдаг уу? Амьдралын зорилго нь бусад хүмүүст туслах хэмжээнд очтол өсөн дэвшихэд оршдог. Тэгвэл өсөн дэвшихийн тулд чадамжаа бүрэн ашигладаг уу гэдэг асуудал гарч ирч байгаа биз?
Ихийг хүсэмжил.
«Хувь заяа чамд төсөөлж байгаагаас их зүйлийг төлөвлөсөн байдаг». Эргэн тойрноо нэг хардаа. Хорвоо ертөнцөд боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй амьдардаг үй олон хүмүүс байна. Тэгтэл хувь заяа чамд маш ихийг бэлдсэн байдаг бөгөөд чи байгаагаасаа илүү мундаг болох боломж бүрэн бий. Хэрвээ чи үүнийг хүртэхгүй юм бол өөр хэн хүртэх юм бэ?