Хамгийн сайн ээж байх 8 арга
1. Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байгаарай. Харин хэзээ ч тэдний сонирхол, дуртай зүйлийг нь шоолж болохгүй Та хангалттай хүүхдүүдийнхээ амьдралын өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Жишээ нь хэзээ унтах, хэзээ хооллох, ямар сургуульд явах зэрэг. Харин үүнийгээ хэтрүүлж болохгүй. Таны хүүхэд рок, хип хопын аль нэгийг сонсож, этгээд янзаар хувцаслаж болно. Үүнд нь хэт оролцох хэрэггүй. Мөн тэдний шийдвэр сонголтыг үргэлж хүндэтгэж байгаарай. Учир нь тэд бие даасан хүмүүс.
2. Тэвчээртэй бай Ээж байх заримдаа амаргүй. Хүүхэд тань буруу зүйл хийхэд уурлаж хашхичихгүй байхыг хичээж, үргэлж шалтгааныг нь тайвнаар тайлбарлаж байгаарай.
6. Заримдаа өөрийнхөө буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч бай. Үргэлж ээжийн зөв байдаг ч заримдаа өөрийн буруу үйлдэлдээ уучлал гуйж бай. Энэ бол маш том хүмүүжлийн ач холбогдолтой үлгэр дууриал.
7. Хүүхдээ бүхнээс илүү хайрла Сайн ээж байх талаар зөндөө зүйл ярьж болно. Хүүхэддээ хайргүй ээж гэж үгүй. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрлаж буйгаа мэдрүүлж байгаарай.
8. Хүүхдээ бусдаас илүү, онцгой мэт мэдрүүлж бай Ямар нэг зөв зүйл хийхэд нь үргэлж тэвэрч, үнсэж хамгийн сайхан үгсээр магтаж байгаарай. Ирээдүйд тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө онцгой гэж мэдрэх итгэл үнэмшлийг бий болгож буй хэрэг юм.