Хүүхэдтэй холбоотой хамгийн хачирхалтай 10 зан үйл

2014 оны 12 сарын 05

Үндэстэн болгонд хүүхэдтэй холбоотой өөрийн гэсэн өвөрмөц зан үйл байдаг. Дийлэнх нь хүүхдийг ариусгах, ирээдүйн амьдралыг нь сайхан болгох, муу муухайгаас хамгаалах зориулалттай.
10. Нялх хүүхдийг хөөрүүлсэн сүүнд угаах

Энэтхэгийн зарим мужид Караха Пужин нэртэй өвөрмөц зан үйл байдаг. Энэ зан үйлийн дагуу нялх хүүхдийг хөөрүүлсэн сүүгээр угаадаг. Ёслолыг хинду шашны сүмд явуулна. Сүүг шавар вааранд хийж буцалгаад, буцалмаг нь хүүхдийг дотор нь зогсоогоод өөр нэг савнаас авсан сүүг дээрээс нь гоожуулж угаадаг гэнэ. Үүний дараа хүүхдийн эцгийн мөн адилаар угаадаг. Энэ зан үйлээр орсон хүүхэд аз жаргалтай амьдралтай болдог гэж үздэг. Гэхдээ буцалмаг халуун сүүтэй саванд хүүхдээ шалзлахгүйн тулд яаж зогсоодог  нь ойлгомжгүй юм.
9. Хүүхдэээ өлчир чийрэг болгохын тул хүйтэд гадаа унтуулах

Шведэд нялх хүүхдээ өвлийн хүйтэнд гадаа унтуулах нь хэвийн зүйл. Ингэснээр хүүхэд эрүүл чийрэг, өвчин тусахгүй болдог гэж үздэг. Мөн агаар салхи орохгүй байр саванд унтаж байснаас эрүүл агаарт байх нь илүү дээр гэдэг байна. Энэ зан үйлийг эцэг, эхчүүд төдийгүй хүүхэд асрах төвүүд ч явуулдаг аж.
8. Гурван сар хүртэл газар хүргэхгүй байх

Индонезийн Бали арал дээр хүүхдийг гурван сар хүртэл нь газар буулгадаггүй, газар хүргэдэггүй уламжлалтай. Хүүдийн гурван сар хүртэл тэнгэр бурхадттай холбоотой байдаг тул газар бууж, газарт хүрвэр бузарлагадана гэж үздэг аж. Иймд хүүхдийн гурван сар хүртэл нь гэрийнхэн бүгдээрээ ээжлэн хүүхдийг тэвэрч байдаг. Зарим тосгонд хүн бүл цөөнтэй гэр бүлд энэ амаргүй ёслолыг үйлдэхэд нь тосгоноороо очиж тусладаг аж.
7. Хүйг хадгалах

Японы соёлд эх үр хоёрыг холбож байдаг хүйд маш чухаал ач холбогдол өгдөг. Иймд хүүхдийнхээ хүйг Котобуки Бако нэртэй тусгай саванд хийж хадгалдаг. Эртний домогт өгүүлснээр дэлхийн анхны эмэгтэйчүүд төрөлтийн талаарх ямар нэг дурсамж хадгалж үлдэхийг хүсээд хүүхдийнхээ хүйг хадгалдаг болсноор энэ уламжлал бий болжээ. Савны дотор хүүхдийг бэлэгдсэн кимоно өмссөн хүүхэлдэй байдаг, хүйг хүүхэлдэйн дотор хийж хадгалдаг гэнэ.
6. Хүйтэн усанд оруулах

Манайхан харзны усанд ордогтой адилаар Гватемалд нялх хүүхэдийг цэв хүйтэн устай онгоцонд оруулдаг уламжлалтай. Ингэснээр хүүхдийн арьсан дээр гарсан элдэв тууралт арилж, нойрондоо сайн болдог аж.
5. Хүүхэд ирээдүйгээ тодорхойлох ёслол

Арменид Агра Хадиг нэртэй өвөрмөц зан үйл бий. Түүний дагуу хүүхдийн анхны шүд гармагц ном, хайч, хутга гэх мэт янз бүрийн эд зүйл эгнүүлэн тавьсан ширээн дээр тавдаг. Хүүхдийн хамгийн анх сонгон авсан эд зүйл нь ирээдүйг нь тодорхойлно гэж үздэг. Жишээлэхэд, хүүхэд хутганд хүрвэл мэс засалч болно, номонд хүрвэл эрдэм номын мөр хөөсөн хүн болно, мөнгөнд хүрвэл банкны эзэн болно Энэ гэх мэт. Энэ ёслолд зөвхөн эмэгтэйчүүд оролцдог.
4. Хүүхдийг уйлуулж уралдах

Японы Накизумо их наадмыг жил болгоны дөрөвдүгээр сард Токио хотын Сэнсо-зи сүмд явуулдаг. Энэ баярыг үеэр хүүхдийг уйлуулах уралдаан болно. Энэ ёслолд оролцсоноор хүүхэд эрүүл саруул бойжиж, муу бүхний зайлуулдаг гэж үздэг. Дэвжээн дээр хүүхэд тэвэрсэн хоёр сумочин гарч ирнэ. Хүүдийг хамгийн түрүүн уйлуулж чадсан сумочныг ялсанд тооцдог. Харин хоёул зэрэг уйлвал чанга уйлж байгааг нь ялагчаар тодруулна.
3. Хүүхэд рүү нулимах зан үйл

Нялх хүүхэд харсан хэн ч гэсэн үнсэж тоглон эрхлүүлэх гэдэг. Харин Болгарт нялх хүүхдийг үнсэж, эрхлүүлсний дараа нулимдаг зан үйлтэй. Ингэснээр цагаан хэл амнаас зайлуулдаг гэж үздэг.
2. Хүүхдийн дээгүүр харайх ёслол

Хүүхдийг цагаан хэл амнаас зайлуулах, муу муухайгаас хамгаалах янз бүрийн ёслол байдаг. Испанийн Кастрильо-де-Мурсия тосгонд хүүхдийн дээгүүр том хүмүүсийг харайлгаж муу муухайгаас хамгаалдаг уламжлалтай. Тосгоны төв талбай дээр хүүхдүүдийг гудсан дээр эгнүүлэн хэвтүүлээд томчууд нь холоос гүйж эрчээ аваад хэвтэж байгаа хүүхдүүдийн дээгүүр харайдаг. Харайж байгаа том хүн нь чөтгөрийг бэлэгддэг, чөтгөр нь муу муухайн эзэн тул хүүхдүүдийн дээгүүр харайхдаа тэднийг ээрж байгаа муу ёрын бүхнийг өөрийн хамт авч явдаг гэж үздэг. Энэ ёслолы 1621 онд анх үүссэн гэнэ.
1. Хүүхдийг сүмийн дээвэр дээрээс унагадаг ёслол

Энэтхэгт нялх хүүхдийг 20 метр хүртэл өндөртэй сүмийн дээвэр дээрээс доош унагадаг хачин ёслол байдаг. Гэхдээ мэдээж хатуу газар дээр унагахгүй, доор нь унах газрын дээр давуу татсан байдаг. Ингэснээр хүүхэд аз хийморьтой, эрүүл саруул болно гэж үздэг. Энэ ёслол 500 гаруй жилийн түүхтэй бөгөөд түүнийг хийж байхад нялх хүүхэд гэмтэж, бэртсэн эсвэл амиа алдсан тохиолдол ганц ч гарч байгаагүй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
13323
1 эможи
keyboard_arrow_up