Амттай бас амин дэмээр баялаг салатууд

2014 оны 12 сарын 05
Урин хавар айлчлан ирж байгаль дэлхий маань ногоон өмсгөлөөрөө чимэн айсуй энэ л өдрүүдэд эрхэм танд хамгийн хэрэгтэй зүйл бол амин дэмээр баялаг хоол хүнс, амралт сувилахуйн гайхамшигт эрдэс билээ.

Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хаврын улирал сайхан хэдий ч хүн бүрийн хууч өвчин сэдэрч, дархлаа сулрахын хажуугаар ядаргаанд өртөх нь нэгэн ёсны жам ажээ.


Тиймээс хийхэд авсаархан, хэрэглэхэд амттай амин хүчлийн үндэс болсон дараах амтат хөнгөн зууш, салатыг эрүүл мэнд, гоо сайханд тань зориулан санал болгож байгааг хүлээн авна уу.


Жич: Салат хийх, чимэглэх урлагийн сацууд Монголдоо олдоцтой орц материалаар өөрийн дуртай жимс ногоогоор энэ төрлийн салат, зуушнуудыг хийж эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тань чимх мэдээллийг хүргэсэн нь энэ билээ.

Кактусын төрлийн питаэ жимсний салат: Питаэ жимс, вандуйн төрөл болох чикпи, анар жимс, цэцэгт байцаа

Чикпи: Азийн баруун орнууд, Энэтхэг, Австрали, газрын дундад тэнгис орчмын нутгаар ургадаг энэхүү хүнсний хэрэглээ нь орон орноосоо хамаарч адилгүй байх ба голдуу хүйтэн зуушинд хэрэглэнэ. Их Британи, Пакистан, Энэтхэг, Бангладешт цагаан хоолтнууд ихээр хэрэглэдэг. Чихрийн шижинтэй хүмүүст эерэг нөлөөтэй. Цусан дахь холестериний хэмжээг бууруулах ашигтай гэж үздэг байна. Фолийн хүчил хамгийн их агуулагддаг.


“Dragon Fruit” гэдгээр нь илүү мэдэх питаэ жимсийг орон оронд нэрлэх нэршил харилцан адилгүй. Мексик, Америкаас гаралтай. Линолийн хүчил ихээр агуулдаг ч уураг, амин дэм, кальци, төмөр, фосфор зэргийг агуулдаг. Улаан өнгөтэй нь амин дэм С-гээр баялаг.

Төмсний салат: Төмс, яншуй, бүйлс

Яншуй нь Итали, Алжир, Тунис, Европын зарим орноос гаралтай ба дозыг нь хэтрүүлбэл эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйд ихээр хэрэглэх хориотой байдаг гэнэ. К витамины агууламж хамгийн өндөртэй бөгөөд бусад С, кальци, төмөр, В5, В6 гээд 14 гаран амин дэмийг агуулдаг чимэглэлийн зориулалтаар ихэвчлэн хэрэглэдэг.


Бүйлсийг Хятад, Грек, Итали, Иран, АНУ, Энэтхэг, Морокко, Пакистан гээд олон оронд түүхийгээр нь, шарж хуурч гээд хоолны хольц, зууш салатанд ихээр хэрэглэдэг ба сүү, тос, гурил гарган авдаг байна. Е амин дэмээр хамгийн баялаг.

Алимны салат: Алим, шарсан зукини

Зукини нь метр орчим урт ургадаг өргөст хэмхтэй төстэй хэлбэр, өнгөтэй жимс юм байна. Америкчууд ихээр хэрэглэдэг байсан ба Италид төрөлжүүлэн тариалж байжээ. Амин дэмээр баялаг энэ жимс Британичуудын хамгийн дуртай 10 хүнсний нэгээр нэрлэгдсэн ба өргөст хэмхнээс ялгаатай нь үүнийг заавал шарах, хуурах, чанах гээд боловсруулж хэрэглэдэг гэнэ.

Лийрний салат: Хушга, хөх бяслаг, зөгийн бал, аругула навч

Аругула навч: Жил бүр цэцэглэдэг 20 - 100 м өндөр ургадаг энэхүү ургамлыг салат, зуушинд голдуу хэрэглэх ба витамин С болон калигаар нэн баялаг гэнэ. Италиас эхлээд хэд хэдэн оронд ургадаг эл навчит ургамлыг пицца, шөл, чанасан төмс зэргийг чимэглэн, амт нэмэх зорилгоор өргөн хэрэглэдэг.

Мөхөөлдөсний печеньтэй салат: Улаан лооль, бяслаг, сесамэ цэцэгт ургамал

Сесамэ нь Африк, Энэтхэгт ургадаг цэцэгт ургамал бөгөөд 50 - 100 см хүртэл өндөр ургадаг ажээ. Навч нь 4 - 14 см байдаг гэнэ. Энэ ургамал олон мянган жилийн турш хоол хүнсний, тосны эх булаг болсоор ирсэн ба төмөр, магни, кальци, Е витамин, В1 зэрэг маш олон амин дэмийг агуулдаг ажээ.

Авокадо жимсний салат

Мексикээс гаралтай авокадо жимс 20 м өндөр модонд ургадаг. Төдийлөн чихэрлэг амттай биш ч маш тослог, уураг ихтэй энэ жимсийг хэд хэдэн ангилалаар төрөлжүүлэн тариалдаг байна. Англи, Африк, Мексик, Австрали, Шинэ Зеланд гээд маш олон оронд эл жимсийг будаа, тахианы мах, шөл, хот дог зэрэг цөөнгүй нэр төрлийн хүнстэй алаглуулан хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг ажээ.

Рубикийн шоон салат: Шийгуа, киви, бяслаг

Шийгуаг Өмнөд Африкт анх ургуулж эхэлжээ. Жингийнх нь 92%-ийг ус эзэлдэг энэ жимс витамин С-гээр нэн баялаг юм. Дэлхий дээр 1200 гаруй төрөл зүйл байдаг гэнэ.


Киви жимс нь С, Е, А амин дэм гээд хүний биед хэрэгтэй 16 гаруй эрдсээр баялаг юм. Ян тао хэмээн нэрийддэг БНХАУ-аас эхтэй байгалийн бүтээгдэхүүн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13294
0 эможи
keyboard_arrow_up