Туранхай бүсгүйчүүдэд
2014 оны 12 сарын 04
Эмэгтэйчүүд маань жингээ хасах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог байхад нөгөө хэсэг нь жингээ алдахгүй барьж байхын тулд махлах таргалах тухай зөвлөгөө, шинэ арга хайдаг. Энэ удаа туранхай бvсгvйчүүддээ хандаж үр дүн сайтай, хамгийн сайн аргыг санал болгож байна. Хүмүүс таргалахын тулд янз бүрийн арга хэрэглэснээс эрүүл бусаар жин нэмэх нь бий. Харин та ингэхгүйн тулд эрүүл, зөв сонголт хийх хэрэгтэй.
Үүний тулд гахайн дотор өөхний хайлуулсан тос 200 гр, какао 200 гр, жаахан зөгийн бал, цөцгийн тосыг хөнгөн цагаан саванд хийж хольж хутгаад зөөлөн гал дээр зогсолтгvй хутгасаар задална.
Дөнгөж буцалж эхэлмэгц нь гал дээрээс гаргаж хөргөөд, царцмагц нь шилэн саванд хийж, харанхуй хvйтэн газар хадгална. Ингэж бэлтгэсэн тосноосоо цайны халбагаар нэг удаа хутган авч дөнгөж хөөрvvлсэн халуун сvvнд хутгаж ууна. Энэ бэлдмэлээ өдөрт гурваас дөрвөн удаа уух бөгөөд хvн өөрөө хэр жин нэмэхээс шалтгаалаад үүнээс цөөн ч байж болно. Харин бэлдмэлийг хэрэглэх vед өтгөн хатаж болох учраас өдөртөө 2-3 ширхэг хар чавга идэж болох юм.
Дээрх аргыг хэрэглэх боломжгvй өөх тосыг vзэн яддаг бvсгvйчүүддээ бас өөр нэгэн таргалах аргыг зааж өгье.
Идэж байгаа хоолныхоо төрлийг биш харин түүнд орж байгаа найрлагынх нь төрөл, чанарыг бодож тооцон vз.
Өнөөдөр жигнэсэн будаа, шарсан төмс, жигнэсэн үхрийн мах, вандуй мэтийг идсэн бол маргааш будааг нь гоймонгоор, жигнэсэн үхрийн махаа загас тахианы махаар гэх мэтээр сольж ид. Энэ нь танд хэрэгтэй калори, уураг, төрөл бүрийн витаминыг орхигдуулахгvй байх хамгийн шилдэг арга юм. Өдөр бvр өөр өнгө үзэмж, огт өөр мэдрэмж таны хоолны зуршлыг урь урьдаас ч илүү нэмэгдүүлж өнгөлөг, тэгш бие хаатай болгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13260
0 эможи