Эмэгтэй хүн хэдийд жирэмсэлдэг вэ?

2014 оны 12 сарын 04

Хосууд ихэвчлэн жирэмслэхгүйн төлөө их хичээж, янз бүрийн арга хэрэглэдэг. Гэвч үр хүүхэдтэй болохоор шийдэж, жирэмслэхээр оролдож эхлэх тэр мөчид гайхалтай нэгэн зүйлийг та олж мэднэ.Тэр нь үнэн хэрэгтээ эмэгтэй хүний хувьд нэг сарын хугацаанд жирэмслэх магадлалтай 4-хөн өдөр байдаг тухай. Энэ 4 хоног нь бүрэн боловсорсон өндгөн эс өвдгөвчнөөс гарч сав хүртэл явах цаг хугацааг хэлж байгаа юм.

Хэрвээ энэ 4 хоногт өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлж амжихгүй бол сарын тэмдэг үзэгдэж эхэлнэ.Иймээс та жирэмслэхийн тулд энэ богинохон хугацаанд бэлгийн харьцаанд орох хэрэгтэй. Тэгвэл та энэ 4 хоногийг яг аль өдрүүд гэдгийг яаж мэдэх вэ? Энэ өдрүүдийг тодорхойлох хэд хэдэн аргууд байдаг. Эхлээд сарын тэмдэг ирсэн өдрөө тэмдэглэж, өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгийг тодорхойлох хэрэгтэй.Ялангуяа тогтмол сарын тэмдэгтэй эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн хялбар арга мөн. Жирийн нөхцөлд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь 24-36 хоног байдаг. Дараагийн сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнөхийг тодорхойлж 2 өдрийн өмнөх ба 2 өдрийн дараах гэсэн 4 хоногийг олж жирэмслэх магадлалтай 4 хоногийг тодорхойлох боломжтой. Энэ 4 хоног нь таны сарын тэмдгийн мөчлөгийн дунд хэсгийг хамрах ёстой.Жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэггүй, 7 хоногт тогтмол 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог хосуудын хувьд эхний жилдээ жирэмслэх магадлал нь 80 хувьтай байдаг. Үлдсэн 10-15 хувь нь хоёр дахь жилдээ жирэмслэх магадлалтай. Гэвч эхний жил жирэмслээгүй хосууд үрийн шинжилгээ өгч, үргүйдэл байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй юм.

Жирэмсэний шинж тэмдэгүүд

Та жирэмсэн болсон байх магадлалтай юу? Таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас 1-2 долоо хоног өнгөртөл жирэмсэний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.Таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж 1 сарын хугацаанд үзэгдэхгүй байвал жирэмсэн болсон байж магадгүй. Энэ үед доорх жирэмсэний эрт үеийн шинж тэмдэгүүд илэрч болох бөгөөд тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Хэрэв таны сарын тэмдэг хоригдохын зэрэгцээ эдгээр шинж тэмдэгүүдээс илэрвэл гэрийн нөхцөлд хэрэглэж болох жирэмсэний тестийг авч өөрийгөө оношлоорой.

Жирэмсэн болсон байж магадгүй 10 шинж

Хөх эмзэг болж томрох
Жирэмсэний эрт үеийн шинжүүдийн нэг бол дааврын түвшин ихэссэний улмаас хөх мэдрэг, хөндүүр болох шинж юм. Жирэмсэний үед хөх хөндүүрлэх нь сарын тэмдэг үзэгдэхийн өмнөхөн хөх эмзэглэхтэй төстэй байдаг. Энэ таагүй мэдрэмж жирэмсэний эхний гурван сарын дараагаар таны бие дааврийн өөрчлөлтөнд дасан зохицсонтой холбоотойгоор багасдаг.
Амархан ядрах
Гэнэт ядарснаа мэдэрч байна уу? Та үнэхээр их ажил хийсэн үү? Үгүй тэгж их ядрахаар зүйл хийгээгүй байж болно. Жирэмсэний эрт үед амархан ядрах, нойрмог байдал үүсэх нь прогестрон дааврын түвшин хурдан нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг.Жирэмсэний хоёр дахь гурван сард энэ үеэс илүү эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрдөг боловч жирэмсэний сүүлийн хугацаанд биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болоод амархан ядрах байдал эргээд үүсдэг.
Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт
Зарим эмэгтэйчүүдэд үр тогтсоны дараах 11-12 дахь хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг.Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд бага хэмжээтэй үзэгддэг.
Дотор муухайрах ба бөөлжих
Жирэмсэн болсны дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Энэ шинж тэмдэг үр тогтсоны дараах сард ихэвчлэн илэрдэг бөгөөд өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно.Дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувьд жирэмсэний хоёр дахь гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилна. Харин зарим хэсэгт дараагийн сарууд үргэлжлэн илэрч болох боловч харьцангүй хөнгөн хэлбэртэйболдог.
Үнэрт мэдрэг болох
Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндвичний хиам болон кофений үнэр зэрэг нь эвгүй мэдрэмж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсоны улмаас эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.
Гэдэс дүүрэх
Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсэний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсэний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.
Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү олон дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсэний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмжээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг.
Энэ шинж тэмдэг жирэмсэний зургаа дахьдолоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсэний сүүлийн хугацаанд умайн хэмжээ томорч давсаганд даралт учруулснаар улам их илэрдэг.
Биений юм хоригдох
Хэрэв таны биений юм тогмол ирдэг боловч хугацаандаа ирэхгүй, мөн дээрх шинж тэмдэгүүдээс илэрвэл жирэмсэний тестээр үзэх хэрэгтэй. Хэрэв таны биений юм тогтмол ирдэггүй эсвэл хугацаа нь болоогүй байхад дотор муухайрах, хөх эмзэг болж томрох, шээс ойрхон хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл жирэмсэн болсон байж магадгүй.
Биеийн суурь халуун өндөр болох
Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биений юмны мөчлөгийн 18 дахь хоног орчмоос өндөр болвол та жирэмсэн болсон байж магадгүй.
Баталгаатай шинж: Жирэмсэний тест эерэг гарах
Хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн биений юм хоригдсоны дараах долоо хоног хүртэл жирэмсэний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсэний тестийг хэд хоногийн дараа дахин авч үзэх хэрэгтэй. Хэрэв жирэмсэний тестийн хариу эерэг гарвал эмчид хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
13255
7 эможи
keyboard_arrow_up