Бүсгүй та үсээ зөв угаадаг уу?
2014 оны 12 сарын 04
Үсээ эрүүл байлгахын тулд хамгийн энгийн бөгөөд чухал зүйл бол үсээ зөв угаах юм. Та яаж угаадаг вэ? Зөв гэж бодож байвал доорх дараалалтай тулгана уу.
1. Үсээ сайтар норгоно.
2. Хоёр удаа хөөсөртөл нь иллэг хийн шампуниараа угаана.
3.Ангижруулагчаа хэзээ ч хуйхандаа түрхэж болохгүй. Их тослог учир хуйхыг гэмтээнэ.
4. Үсээ алчуураараа хоёр талаас нь алгадан арчина. Доошоо шувтран арчвал үс гэмтэж салаалах шалтгаан болдог. Анхаарах зүйл: Үсийг долоо хоногт хамгийн ихдээ дөрвөн удаа угаах ёстой.
Өдөр бүр угаах тусам их эмзэг болон амархан гэмтэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13251
0 эможи