Оройн хоолнд тахианы махтай салад

2014 оны 4 сарын 11

Орц материал

2 ширхэг өргөст хэмх

1 лууван

1 улаан амтат чинжүү

1 ногоон амтат чинжүү

1 шар амтат чинжүү

300 гр тахианы цээж мах

Соусанд нь

1 цайны халбага гич /горчиц/

2 хумс саримс

2 лимон

2 халбага зөгийн бал эсвэл элсэн чихэр

(соусны өтгөн байдлыг өөрөө тохируулан хийж болно)

Хийх аргачлал:

Ногоогоо нарийхан урт хэрчинэ

Тахианы махаа чанаж болгоно. Хэрчсэн ногоо шигээ урт нарийхан ширхэгээр нь салгана.

Саримсаа нухаад, лимоны шүүс, гичээ хольж, жаахан ус нэмээд гичтэй соусаа бэлтгэнэ. Эсвэл бэлэн гичтэй соус хийж болно.

Чихэрлэгт дургүй бол элсэн чихэр хийхгүй байж болно. Тослогт дуртай бол оливын тос бага багаар нэмж болно.

Тахиа, хэрчсэн ногоог гичтэй соусаар амтлахад сайхан амттай болдог.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1324
0 эможи
keyboard_arrow_up