Орой уусан аяга коктейль 1,5 кг хасна
Амттай, ашигтай энэ коктейль өөхийг хайлуулдаг. Үүнийг дасгалтай хослуулбал итгэмээргүй үр дүн өгнө. Унтахын өмнө нэг аяга коктейль уухад өглөө 1-1,5 кг жингээс тань хасагдсан байх болно.
Нэг порцын орц:
-Дунд хэмжээний 1 киви жимс
-2 зүсэм нимбэг (хальстай хамт)
- Яншуй 1 багц эсвэл 7-10 мөчирхөн (сүүлийг тайрна)
- Гааны ургамал (батраш буюу мята) 6-8 мөчирхөн
- 100 мл цэвэр, хийжүүлээгүй ус
- 1-2 цайны халбага зөгийн бал (саахар огт болохгүй)
Бэлдэх:
1. Киви жимсийг 4-5 хэсэг хувааж, блендерт хийнэ. Уг нь блендерт биш ууранд хийж нухаж нүдвэл маш сайн, витамин илүү хадгалагддаг.
2. Одоо киви жимсэн дээрээ нимбэг, яншуйгаа нэмнэ.
3. Ингээд гааны навчийг нэмж хийн, хүсвэл зөгийн бал хийгээрэй.
4. Ус нэмээд бүхнийг маш сайн нунтаглаж, холино.
5. Шилэн аяганд хийж, хүсвэл гоёж чимэглээд шууд ууна.