Ой тогтоолтоо сайжруулъя гэвэл какао хэрэглээрэй

2014 оны 12 сарын 03

Coffee_cinnamon_cocoa_dark_chocolate_white_chocolate


АНУ-ын эрдэмтдийн багийнхан, хүний оюун ухааны үйл ажиллагаа болон хөгшин хүний ой тогтоолтыг судалж байх явцдаа, какао нь хүний ой тогтоолтод маш сайн нөлөөтэй болохыг олж тогтоожээ. Тэд судалгааныхаа үр дүнд какаог байнга хэрэглэх нь хүүхэд төдийгүй нас дээр гарсан хөгшин хүмүүсийн ой тогтоолт болон тархины үйл ажиллагаанд маш ач тустай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эрдэмтдийн баг өөрсдийн гаргасан таамаглалыг батлахын тулд 50-70 насны 35 хүнийг 2 бүлэгт хувааж туршилт хийжээ. Ийнхүү эхний бүлгийн хүмүүст өдөрт ойролцоогоор 9000 мг какаог уулгаж байсан бол хоёрдугаар бүлгийнхэнд какао огт өгөөгүй байна. Ингээд туршилт дуусахад какао ууж байсан нэгдүгээр бүлгийн хүмүүсийн ой тогтоолт болон тархины үйл ажиллагаа эрс сайжирснаар барахгүй хамгийн сонирхолтой нь туршилтын дараагаар 60 настай хүний ой тогтоолт 35 настай хүнийх шиг болж сайжирсан байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13176
0 эможи
keyboard_arrow_up