Гэр бүлээ батлуулах 11 шалтгаан

2014 оны 12 сарын 03

Та хоёрын харьцаа хуримын ордноос гурван алхмын зайд гацчихаад байна уу? Тэр залуу чамд хайртай ч гэсэн гэр бүлээ батлуулахаас айгаад байгаа хэрэг үү? Тэгвэл хайртай залуудаа энэ өгүүллийг уншуул. Тэр чинь гэр бүлтэй болох нь хэнд ашигтай, хэн нь хэнийгээ ятгах хэрэгтэйг ойлгох болно... Бүсгүй минь чамд гэрлэх хэрэг байгаа юм уу? Ямартаа ч гэсэн гэрлэх 11 чухал шалтгаан байдаг байна.

Нэгдүгээр шалтгаан - Ахуйн тааламжтай нөхцөл 
Бид эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай хичнээн ч ярьсан баримт бол баримтаараа л үлддэг. Хуримын дараа эрчүүд эхнэртэй болдог бол харин хүүхнүүд ажилтай болдог байна. Хүүхнүүд ажил дээрээ ч, гэртээ ч хамаагүй илүү хөдөлмөрлөдөг болохыг социологийн судалгаа харуулсан байна. Оросын томоохон хотуудад эхнэр нь гэрийн ажилд ойролцоогоор 6 цаг зарцуулдаг бол нөхөр нь 40 минут зарцуулдаг байна. 
Тухайлбал миний нөхрийг авч үзье л дээ. Тэр ажлаасаа нилээд орой ирээд, өглөө эрт ажилдаа явдаг. Би бол үндсэндээ гэртээ компьютер дээрээ ажлаа хийдэг. Гэрийн ажлаа хэн хийпэг вэ? Ойлгомжтой биз дээ. 
Эхнэртэй байх аятайхан шүү дээ. Эр хүн яагаад гэрлэдэг юм бэ? гэсэн 
асуултанд “Анаран бугуйвч” киноны баатар Аносов: - нэгд, гоонь эрийн амьдралаас, залхаад, гэр орны эмх замбараагүй байдал, гуанзны хоол, хиртэй хувцас, тамхины иш, уранхай дотуур хувцас, өр шир, увайгүй найз нөхдөөсөө гэх мэтчилэнгээс болж гэрлэдэг” гэж хариулсан байна. Тэнд бас “хоёрт” гэсэн хариулт ч байсан байх. За тэр ч яахав. Тэртээ тэргүй бүх юм ойлгомжтой...

Хоёрдугаар шалтгаан - Эрүүл мэнд
Гэр бүлийн амьдрал эрчүүдэд ашигтай байдаг нь илт. Гэр бүлтэй эрчүүд гоонь эрчүүдийг бодвол хоёр дахин бага, гэр бүлээсээ салсан эрчүүдийг бодвол гурав дахин бага өвддөг байна. Гоонь эрчүүд уушигны үрэвсэл, артрит, чихрийн шижин, цусны даралт ихдэх, цөсний чулуутай болох нь их байдаг бөгөөд, түүнчлэн эхнэртэй эрчүүдийг бодвол зүрх судасны өвнөөр өвчлөх эрсдэл 50%-иар илүү байдаг байна. Нас ахих тусам гоонь эрчүүдийн сэтгэл санаа нь уруй дорой болдог бол эхнэртэй эрчүүдийн сэтгэл санаа залуу насныхтайгаа адилхан байдаг гэнэ. 
Нөхөртэй хүүхнүүдийн хувьд бүх юм эсрэгээр нь байдаг байна. Тэд нөхөргүй найз бүсгүйчүүлээ бодвол гурав дахин их сэтгэл санааны хямралд ордог бөгөөд тэднээс 10-15 жилээр бага насалдаг байна. Тэгэхээр гэр бүл нь бүсгүйчүүлийн сэтгэл санааны хямралд орох хандлагыг нэмэгдүүлэхээс гадна тэдний (өөрөөр хэлбэл бидний) амьдрах хугацааг бодитоор багасгадаг байна. Харин эрчүүдийн хувьд насыг нь уртасгадаг байна. Бидний ачаар биш гэж үү? “Би гэр бүлд итгэдэггүй. Гэр бүл гэдэг эрчүүдийн хувьд сайхан байдаг бол бүсгүйчүүлийн хувьд түнэр харанхуй л гэсэн үг” гэж хэлсэн “Иствикийн шулмууд” киноны чөтгөрийн араас хашгирах цаг болсон юм биш үү?

Гуравдугаар шалтгаан -Нийгэмд эзлэх байр суурь
Гэр бүлтэй болсноороо эр хүний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгддөг. Эхнэртэй хүн өөрийн эрхгүй илүү хүчтэй, хариуцлагатай болох шаардлагатай болдог. Иймээс ихэнх эрчүүдийн хувьд, ялангуяа миний нөхрийн хувьд гэр бүл гэдэг нь амьдралд байр сууриа олох тэмцэлд нь тодорхой түлхэц болдог юм. Түүнээс гадна өнөөдөр гэр бүлтэй эрчүүдэд албан тушаал ахихад хялбар байдаг. Томоохон ажил олгогчид эхнэртэй хүнийг эрхэмлэдэг бөгөөд түүнийг илүү найдвартай гэж үздэг байна. Ер нь эхнэртэй эрчүүдэд илүү сайн ханддаг байна.

Дөрөвдүгээр шалтгаан - Ар тал
Ар тал гэсэн ойлголтонд хооллох, хувцаслах болон ариун цэвэр багтдаг. Над руу мөөгтэй пицца идэхийг мөрөөдсөн ядарч туйлдсан дайчин ирдэг. Цэвэр цамц олдохгүй болохоороо, эсхүл зангиагаа зангидаж чадахгүй болохоороо над руу ирдэг. Гараа зүсчихээд “Туслаарай, туслаарай, бид намайг алдлаа шүү” гэж хашгирсаар яаран ирдэг.
Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө гэдгийг би ойлгодог л доо. Би түүний шархыг нь боон, амттай эрүүл хүнсээр хооллон, дотуур хувцсыг нь угааж индүүдэн, угаалтуураа цэвэрлэн, шалаа угааж, товчийг нь хадан, тоосоо арчин, телевизийн программтай сонин өгч, албаны нохойг нь салхилуулдаг. Хамгийн гол нь “өчигдөр даргыгаа шоглон зурж байхыг тэр харчихсан... Тэнгэр минь! Одоо яанаа!...” гээд тэргүүн шугаман дээр дайчны минь дэргэдүүр сум исгэрч байхад би л түүнийгээ тайвшруулдаг.

Тавдугаар шалтгаан - Энхрий үг ...
...мууранд ч тааламжтай байдаг. Эрчүүдийн тухай яриад ч яахав? Рэмбо ч гэсэн арваад дайсантай тулалдчихаад, гэртээ ирэн, зэвсгээ өрөөний булан руу шидчихээд, гэрийн шаахайгаа өмсөөд халамжтай нөхөр болж хувирдаг.
“Нархан минь, чи дахиад л гэртээ ажлаа хийхээр авчраа юу гэж үглэнгээ би хайртынхаа гараас цүнхийг нь авдаг. “Дарга шахаад байнаа...” –“Нааш ир, хонгор минь, би л чамайгаа хайрлахаас...” 
Дан эрчүүдийн дунд ажилладаг түүнийг ажил дээр нь хэн нэгэн “хонгор минь” гэж хэлнэ гэж үү? “Хайрлан өхөөрдөхийг мэдэхгүй хөгшин дайчид юу ойлгох юм бэ? “Хонгор минь, чи бэлэн үү? гэж тэд түүний чихэнд шивэгнэх гэж үү? Хэзээ ч үгүй. Тийм учраас л тэр над руу, эхнэр рүүгээ яаран ирдэг юм. Харин би түүнийг энхрийлэн, илж таалан, хамрыг нь үнсдэг. Түүнийгээ ямар царайлаг, зоригтой, хосгүй гайхамшигтай болохыг хэлдэг. Энэ ч бараг үнэн...
Миний мариалаг, ядарсан бүжинхэн энхрийлүүлэн, дулаацаад мөрийг минь дэрлэн унтаад өгдөг. Тэгээд ширэнгэн ойд хараал идсэн вьетконгчуудаас зугтаж зүүдлэн хөл гараа савчуулна.

Зургадугаар шалтгаан - Аяга ус 
Миний эрдэнэс ханиад хүрч, шүд нь өвдөх, эсхүл цусан суулга тусахад хэн орных нь дэргэд сульдсан гарыг нь барьж суух юм? Хэн түүний духны хөлсийг арчин, уух юм өгөх юм? Хэн түүнийг асрах юм? Хоршооллын гараашийн найзууд нь уу? Ёстой үгүй байлгүй. Сүүлчийн хоромд эрчүүдийн дэргэд үнэнч хайртай бүсгүй нь байх ёстой. Би, зөвхөн би л түүнийхээ хөрч буй уруулыг нь үнсэн, цээжийг нь дэрлээд түүнийг хоромхон зуур сэргээх “Амь амьдрал минь, намайгаа битгий орхиоч дээ. Өнөөдөр хөл бөмбөгийн тэмцээнтэй шүү дээ...” гэж шивэгнэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13170
0 эможи
keyboard_arrow_up