Сормуусаа уртасгах сонгомол арга

2014 оны 12 сарын 02

Гурав хоногт ургуулах арга

Нэг хоолны халбага самрын тосыг (хүнсний зах, гоо сайхан, эмийн сангуудад зориулалтын алмонд самрын тос гэж шингэн шар өнгөтэй тос байдаг) нэг цайны халбага зөгийн балтай хольж сайтар хутгаад сормуусандаа түрхдэг. Ингэснээр та ердөө 3 хоногийн дараа л гайхалтай үр дүнг мэдрэх болно

Оливын тос түрхэх

Орой бүр нүүрээ сайтар цэвэрлэсний дараа унтахынхаа өмнө оливын тос сормуусны уганд түрхэж, бага зэрэг иллэг хийвэл сарын дараа та үр дүнг нь мэдрэх болно шүү.

Вазелин түрхэх арга

Дууссан сормуусны багсыг сайтар цэвэрлээд вазелинд дүрж сормуусандаа түрхэж болдог. Ингэхдээ хүүхдийн нунтаг цацлага буюу бидний хэлж заншсанаар тальк-нд дүрээд дараа нь вазелинаа багсандаа түрхэнэ.

Энэ аргыг тууштай туршиж үзвэл таны сормуус таван 7 хоногийн дараа мэдэгдэхүйц ургасан нь анзаарагдах болно.

Уруул өнгөлөгч түрхэх

Сормуусаа өтгөн болгохыг хүсч байвал та энэ аргыг хэрэглээрэй. Гэхдээ элдэв өнгө үнэртэй биш, тэжээлийн буюу эмчилгээний уруул өнгөлөгч түрхэх хэрэгтэй. Ингэхдээ өнгөлөгчөө сормуусны угаас үзүүр хүртэл сайтар түрхээд нүдний хаалт зүүж унтаад өглөө босоод халуун бүлээн усаар угаагаагаарай. Нүдний хаалт нь торгомсог материалтай байвал илүү сайн байдаг.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх

Таны биед төмөр, кальци амино хүчлүүд дутагдаж эхэлмэгц үс мэдэгдэхүйцээр унж эхэлдэг. Та мэдэхгүй байж болох юм, гэхдээ л сормуус энэ үед их хэмжээгээр унаж шингэрч байдаг. Та витамины нэмэлтүүд тэр дундаа Е витаминаар баялаг бэлдмэлүүд ууж болно. Мөн өдөрт нэг алим, нэг аяга сүү уудаг байхад сормуус шингэрэхээс айх хэрэггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13098
0 эможи
keyboard_arrow_up