Эрүүл, цагаан шүдтэй байх “энгийн” аргуудаас
Гоо сайхны салшгүй нэг хэсэг болсон эрүүл, цагаан шүдний эргэн тойрон дахь сонин хачинаас энэ өдөр та бүхэнтэй хуваалцаж байна.
Гүзээлзгэнэ / Хар шоколад
Цагаан шүдний хамгийн амттай хүнс бол гүзээлзгэнэ юм. Гүзээлзгэнэ нь шүдийг цэвэрлэх, өнгөлөг болгох чадалтай бөгөөд хүнсэндээ тогтмол хэрэглэхийн сацуу гүзээлгэнээр шүдээ үрэх нь гайхалтай үр дүнг өгдөг ажээ.
ууван / Брокколи
Лууван нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг та бид мэддэг хэдий ч шүдний өнгөрийг сэргээх болон амны хөндийг цэвэрлэх үйлчилгээтэй гэдгийг сайн мэддэггүй гэнэ. Эдгээр хүнсний ногоонд агуулагддаг А амин дэмүүд нь шүдний паалангийн бүтцэд чухал нөлөө үзүүлдэг ба түүхийгээр нь шүдээ үрж ч болох юм байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж занших нь амны хөндийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ба буйлыг элдэв эмгэгт өртөхөөс сэргийлж, шүдний пааланг хамгаалахын сацуу бэхжүүлэх шидтэй байдаг гэнэ.
Нимбэг ба Давс / Сода
Нимбэг нь амны хөндийн эрүүл ахуйд онцгой чухал үүрэгтэй жимс юм. Нимбэгний шүүсийг дангаар нь ам зайлагчийн зориулалтаар хэрэглэж болох бол хальсаар нь шүдээ үрвэл цайрдаг гэдэг. Цайны халбага нимбэгний шүүсийг чимх давс болон бага зэргийн хүнсний содатой хольж шүдээ үрэх нь цайруулах шилдэг эм болдог байна.
Ус / Цай
Өдөрт 8 шилэн аяга ус уух нь та бидний нэг өдрийн хэрэгцээт шингэнийг нөхдөг гэлцдэг. Үүгээр ч үл барам таны цаг тутам уусан “ус” нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна жинг барьж, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй ба шүдийг сувдан цагаан байлгахад ч бас оролцдог байна.