Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх “хэрэгтэй - 12” зөвлөмж
2014 оны 12 сарын 02
Хүний амьдралд өнөөдөр эсвэл маргааш, магадгүй одоо юу болж өнгөрөхийг хэн ч таашгүй. Тиймээс ч REDDIT сайтын хэрэглэгчдийн нийтэлсэн энэхүү нийтлэл анхаарал татсан юм.
Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх эдгээр зөвлөмж нь амьдралд тохиолдох гэнэтийн сорилт, адал явдлуудыг хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг “сонирхолтой” өнцгөөс тайлбарласан нь мэдэхэд илүүдэхгүй мэт...
@ тэмдэглэгээгээр эхэлсэн нэрс нь зөвлөмжийг илгээсэн хэрэглэгчдийн нэр юм шүү.
Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх эдгээр зөвлөмж нь амьдралд тохиолдох гэнэтийн сорилт, адал явдлуудыг хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг “сонирхолтой” өнцгөөс тайлбарласан нь мэдэхэд илүүдэхгүй мэт...
@ тэмдэглэгээгээр эхэлсэн нэрс нь зөвлөмжийг илгээсэн хэрэглэгчдийн нэр юм шүү.
@KEV1NK
Хэрэв үе үе эсвэл байнга шахуу кофе шиг хар хүрэн өнгөөр бөөлжиж байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэйг илтгэж байгаа хэрэг юм. Учир нь таны бие ямар нэг байдлаар дотоод цус алдалттай байгаа тохиолдолд ийм шинж тэмдэг илэрдэг. Цус алдалттай явж байгаагаа мэдэхгүй явсаар энэ нь ходоодонд очиж хуримтлагдсанаар хар хүрэн өнгөтэй бөөлжих эсвэл эвгүй үнэртэй хар хүрэн өнгийн ялгадас гаргах нь олширдог ажээ.
@KEV1NK
Хэзээ нэгэн цагт матартай тааралдаж азгүйгээр хөөгдөх тохиолдол гарвал битгий санаа зов. Матар хэдий хурдан ч эргэлт хийхдээ тааруу амьтан юм. Тиймээс тийм ч сайн эргэлт хийж чаддаггүйг нь ашиглаад мушгирсан тойрог хэлбэрээр эргэлт үүсгэж зугтаарай.
@MOLEMAN127
Усанд осолдож живж байгаа хүнийг аврах гэж үсрэхээсээ өмнө тухайн нөхцөл байдлаас эргээд хэрхэн гарах вэ гэдгээ шийдчихсэн байвал хэн хэн нь осолдож амиа алдахаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам юм. Тэгэхгүй бол хоёулаа живэх эрсдэлтэй шүү дээ.
@SLAMP872
Үер усны аюулд орсон ямар ч тохиолдолд мэгдэж сандрахаа хойш нь тавиад ойр хавьд өндөрлөг газар байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй. Далайн түрлэг ирсэн ч тэр ойролцоох өндөрлөг газар руу хамаг хурдаараа гүйгээрэй.
@ONEBITTERCRITTER
Рогипнол буюу Флунитразепам эмийг Европ, Латин Америкийн орнуудад нойрны эмний зориулалтаар худалддаг бол АНУлсад хэрэглэхийг хориглодог. Энэ нь тайвшруулах үйлчилгээтэй эм боловч секс ангуучдын хувьд бол өгөөшөө урхидах сайхан боломж юм. Давс шиг амттай байдаг гэдгийг нь сайтар санаж эрсдлээс болгоомжлоорой.
@COFFEEOWLS / @DJPON389
Зүрхний өвчин бол дэлхийн хүн амын нас баралтын зонхилох өвчлөлүүдийн нэг билээ. Энэ нь ялангуяа эмэгтэй хүний хувьд, тэр дундаа чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг. Хэрвээ гар эсвэл хүзүү чинь бадайрч, толгой чинь дүүрэнгэтээд унтаж ч чадахгүй сульдаад байвал эмчид хандаарай. Мөн түүнчлэн хэрвээ гэнэтхэн зүрхээр чинь хатгуулж өвдөөд, зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрвэл аспиринийг залгиж биш зажилж уугаарай. Нэмэр болох болно.
@MARIE_KLEE
Энийг уншиж байгаа хэн ч байсан тамхи татдаг л бол тамхинаас гарахыг зөвлөж байна.
@SHTABBY
Хэрвээ санамсаргүйгээр метилийн спирт агуулсан зүйл уусан бол цаг алдалгүй эсрэгээр нь этилийн спирт хэрэглээрэй. Этилийн спирт нь метанолын хорыг биеэр тархахаас нь өмнө амжиж гадагшлуулах буюу хор тайлах үйлчилгээг үзүүлдэг юм. Тиймээс хордож амиа алдахаасаа өмнө сархадын найрлаганд ордог этилийн спирт буюу архийг хор тайлах зорилгоор хэрэглээд үзээрэй.
@TACTIVE
Зүлэг тэгшлэгчийг олон оронд гэр ахуйн болон хот тохижуулах зорилгоор ашигладаг. Тэгвэл ир нь мохсон эсвэл ирийг нь цэвэрлэх шаардлага гарсан тохиолдолд хүмүүсийн олонх нь ашиглалгүй тэр чигт нь хаядаг. Тэгвэл ингэхийн оронд ирийг нь эргүүлж харуулж хийх эсвэл эвтэйхэн авч ирлэх нь эдийн засагт ч хэмнэлттэй, эдэлгээг нь ч уртасгадаг юм шүү дээ. Туршаад үзээрэй.
@VOZ1
Кинон дээр гардаг шиг нум сум, хутга, шилний ир зэргийг биеийнхээ аль нэг хэсэгт сүлбэж гэмтээсэн тохиолдолд суга татах гэж яарахын хэрэггүй шүү. Кино бол кино л байдаг учраас бодит байдалдаа анхаарлаа хандуулах нь чухал. Хэрэв тухайн биет нь артер эсвэл венийн судсыг чинь дайрч гарсан бол сугалж авснаас хойш минутын дотор л амиа алдах болно гэдгийг санаж яаралтай түргэн тусламжинд л найдах хэрэгтэй. Иртэл нь харин цусыг нь л тогтоох арга хэмжээ аваарай.
@POLKASPOT36
Энэ бол машинтай хүмүүст тохиолддог түгээмэл явдал юм. Хаанаас уншсанаа сайн санахгүй байгаа ч хэрвээ хэн нэгэн машинд чинь хулгайгаар нэвтэрч хэлснээр нь жолоогоо барихыг бас дээрээс нь мөнгө өгөхийг шаардах юм бол амиа алдахаасаа өмнө шуудхан л гэрлийн шон мөргөх хэрэгтэй. Машин чинь шатаж чи амь аврагдах болно.
Энэ аргыг коллежийн нэг найз маань хэдэн жилийн өмнө туршиж үзсэн юм. Гэмт этгээд машинд нь нэвтэрч ороод мөнгө өгөхийг тулган шаардсан юм. Найз маань хэлснээр банк орж дансаа хоосолж хамаг мөнгөө өгчихөөд шуудхан л гэрлийн шон мөргөж амь аврагдсан байдаг юм. Тиймээс зүгээр ч нэг уншаад өнгөрсөн биш амь аврагдахад бодит дэмжлэг үзүүлэх арга шүү.
Энэ аргыг коллежийн нэг найз маань хэдэн жилийн өмнө туршиж үзсэн юм. Гэмт этгээд машинд нь нэвтэрч ороод мөнгө өгөхийг тулган шаардсан юм. Найз маань хэлснээр банк орж дансаа хоосолж хамаг мөнгөө өгчихөөд шуудхан л гэрлийн шон мөргөж амь аврагдсан байдаг юм. Тиймээс зүгээр ч нэг уншаад өнгөрсөн биш амь аврагдахад бодит дэмжлэг үзүүлэх арга шүү.
@AAAAAAAAAAAAGH
Хэн нэгэн, хаа нэгтээгээс чамайг өдөр бүр харж, хүндэлж, хайрлаж байдаг юм. Тиймээс амьдралд чинь юу ч тохиолдсон тэднийг орхиж явж болохгүй. Чамайг тэд хаашаа ч явуулахыг хүсдэггүй гэдгийг санаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
13031
1 эможи