АМРАЛТЫН ӨДРИЙН ХООЛ: Шар буурцагны сүүмсээр амталж шарсан тахиа

2014 оны 11 сарын 29

Орц

  • Тахианы мах - 300 гр
  • Тахиа амтлагч - 5 гр
  • Ургамлын тос - 40 гр
  • Давс - 3 гр
  • Перец - 2 гр
  • Шанцай - 20 гр
  • Амтат чинжүү - 100 гр
  • Сонгино - 30 гр
  • Шар буурцгийн сүмс - 50 гр
  • Ус - 120 гр

Хийх арга

  1. Тахианы махыг угааж, сэврээж 2x2 харьцаатай хэрчинэ.
  2. Хоолны халбага ургамалын тосонд тахиа амтлагч, перец, давс нэмж хутгаад тахианы махан дээр түрхэнэ.
  3. Хайруулын тогоонд нэг хоолны халбага ургамалын тос хийж халаагаад тахианы махаа хуурж шарна. Дараа нь галаа багасгаж 20-25 минут шарна.
  4. Шанцайгаа цэвэрлэн хэрчиж сонгино чинжүүтэй хамт махан дээрээ хийж шарна.
  5. Хуурж, шарж буй мах, чинжүүн дээрээ 120 гр ус хийж буцлах хүртэл нь халаана.
  6. Эцэст нь шар буурцагны сүмсээр амтална.
  7. Хоолоо таваглахдаа цагаан будааны хачиртай олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12936
0 эможи
keyboard_arrow_up