Хүссэн амжилтандаа хүрэхэд тань туслах 3 нууцыг зөвхөн бүсгүй таньд зориулан дэлгэе.

2014 оны 11 сарын 28

Ажил дээрээ амжилт гаргаж , амжилтын бас нэгэн шат өөд  алхах  аргыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Ингээд  эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулж амжилтын 3 нууцыг дэлгэе

1,    Эхний нууц бол Эерэг сэтгэлгээ

Эерэг сэтгэснээр та зөвхөн ажил дээрээ амжилт гаргаад зогсохгүй мөн амьдарлаа ч сайн тал руу өөрчилж болдог талаар эрдэмтэд аль эрт баталсан байдгыг бид мэднэ.  Гэхдээ цаг ямагт бодлоо хянана гэдэг их хэцүү. Өдөрт  та хэдэн удаа ч өөрийгөө амжилттай сайхан эмэгтэй гэж бодсон ч хэцүү ажил тулгарах үед айдсандаа дийлдэж сөрөг бодлууд урсаж эхэлдэг. Тэгвэл хэрхэн сөрөг бодлуудыг арилгах вэ ?

c441145bb92fe4fd3aa15ac026021be5

Та өөрийгөө эерэгээр сэтгэх ёстой гэж шахаж шаардах хэрэггүй зүгээр л өөрт байгаа ажил ,амьдрал гээд бүхий л                  зүйлээсээ таашаал авах нь  чухал юм.  Мөн өөртөө байнга асуулт тавьж байгаарай. Мэдээж эерэг асуулт байх                          хэрэгтэй. Та өөрөөсөө асуулт асуухад тархи шууд хариултыг хайж эхэлдэг байна.  Энэ нь хүний далд ухамсарт маш            ихээр нөлөөлдөг тул хамгын гол нь асуултаа зөв тавих нь чухал.  Жишээлбэл:  Ямар нэгэн хүнд эсвэл чухал ажлын            өмнө та өөртөө  ”  Хэрэв бүтэхгүй бол яах вэ ? ”  ,  ” Би хийж чадахгүй бол яах вэ ? ” гэх мэт сөрөг асуултыг тавих             хэрэггүй. Энэ сөрөг бодлууд нь таныг дээш биш доош нь татах хүч болон хувирдаг.  Харин ” Яагаад миний бүх ажил ингэж амархан бүтдэг юм бол ?” , ” Би яаж  бүхнийг сайн амжуулдаг юм бол ?” гэх маягаар эерэг асуултаар өөрийгөө цэнэглэх нь зүйтэй.  Тавьсан асуултандаа заавал хариулт хайх гэсний хэрэггүй зүгээр л таны тархи энэ асуултыг хүлээн  авсан байхад л хангалттай. Мөн өөртөө урам өгөх сайхан үгсийг бичээд гэртээ эсвэл ажил дээрээ ханан дээр наагаад тэр үгнүүдээс эерэг энергийг авах боломжтой шүү .

2,  Дараагын нууц бол Хариуцлага

Заримдаа хүнд хэцүү ажилаасаа шантарч  ухрах үе бидэнд тохиолддог.  Мэдээж тэвчээр бас хариуцлага дутсаны улмаас
e3ec96e80e78881aef28e54bef69d8a9 л бид өгсөж байсан замаасаа хазайдаг.  Тэгвэл хэрхэн бүх ажилаа хариуцлагатайгаар дуусгах вэ ?  Үүнд та өөрөө гол дүр нь байх ёстой. Хэн нэгэнд хийх ажлаа заавал амжилттай хийж дуусгана гэж амлалт өг. Ялангуяа хамгийн их хайрлаж хүндэлж явдаг хүндээ энэхүү амлалтаа өгвөл бүр ч илүү сайн байх болно. Та ямар ч хүнд хэцүү байсан ч амлалт өгснөө санаж хэлсэн үгэндээ хүрэх үүрэгтэй шүү дээ. Хэлсэн үгэндээ хүрнэ гэдэг бол маш том хариуцлага. Та дотны хүндээ ийнхүү амлалт өгснөөр  ажилаа амжилттай дуусгаж чадах эрч хүчээр дүүрэх болно

3,    Сүүлийн нууц бол Дэмжлэг

Хүн амьдарлын замаар ганцаар алхах шиг аймшигтай зүйл үгүй. Сайхан найз нөхөд, гэр бүлээсээ бид хамгийн их аз жаргал, баяр баясалыг мэдэрч байдаг.  Эргэн тойрондох хүмүүсээ  бид чин сэтгэлээсээ хайрлаж, итгэж бас дэмжиж байх хэрэгтэй. Хамгын гол нь та тэдэнд ямар их хайртай мөн итгэж байгаагаа хэлж сурах нь чухал юм.  Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг  гэж сайхан үг байдаг шүү дээ. Хэрэв та хүнийг хайрлаж чадвал бусад хүн өөрийн эрхгүй таныг  адилхан хайрлах болно.  Ямар нэгэн хүнд ажил хийх үед хэн нэгэн таньд итгэж хайрлаж байгааг санан ажилаа амжилттай дуусгаарай.

Дээрх 3 зөвөлгөөг зөвхөн ажил дээрээ  гэлтгүй амьдарлын ямарч үед туршаад үзээрэй.  Тус зөвөлгөөнүүд таньд тус болно гэж найдаж байна.  Амьдрал хэмээх өндөр оргил руу хамтдаа алхацгаая бүсгүйчүүдээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12857
0 эможи
keyboard_arrow_up