Угаалга, цэвэрлэгээний нунтгийг орлуулж болох 7 хүнс
Угаалга, цэвэрлэгээний нунтгийг орлуулж болох долоо хүнсийг судлаачид нэрлэсэн талаар BBC мэдээлжээ.
1. Давсаар улаан дарсны толбо арилгахад хамгийн үр дүнтэй арга гэнэ. Толбо дээр давсыг 10-20 минут байлгах учиртай.
2. Зэс сав суулгыг өнгөлж, цэвэрлэхэд кетчуп буюу цагаан лоолийн нухаш ёстой эм гэнэ.
3. Гадилын хальсыг хогийн савтай биш, мөнгөн эдлэлтэй нөхөрлүүлэх ёстой.
4. Грек самар буюу хушгаар мод, мебелийн өнгөн хэсэг дээрх зураасыг үрээд үзээрэй. Гайхалтай үр дүн гарах гэнэ.
5. Хувцас, бүтээлэг гээд гурван даавуун дээр тогтсон тосны толбо дээр эрдэнэ шишийн гурил тавиад 15-20 минут болгоод угаана.
6. Түүхий сонгиноор мах шарсан хайруулын тавгийг хэд үрэхэд л цэвэрхэн болно.
7. Шинэ өргөст хэмхний хальсаар бигнүүр тавихын зэрэгцээ толь, шил дээрх толбыг ч арилгана.