Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 5-р хэсэг)

2014 оны 11 сарын 25

Сургааль: Зээлийн картын үлдэгдлийг сарын дотор бүхлээр нь төлж чадахаар байвал л хэрэглээрэй. 

Зээлийн картын дарамт руу хальтран орох маш амархан.  Энэ нь охин/хүүд тань сургалтын төлбөрийн зээлийн ачаалал дээр нь нэмэлт дарамт болно.  Мөн энэ нь хүү/охины тань зээлийн түүхэнд сөргөөр нөлөөлж болно.  Ингэснээр автомашин, орон сууц худалдан авахад хүндрэлтэй болж болох төдийгүй ажилд ороход ч амаргүй байх боломжтой.  Учир нь зарим ажил олгогчид ажил горилогчийн зээлийн түүхийг шалгадаг.

АНУ-ын дундаж өрх $7,084-ын зээлийн картын өртэй байдаг байна.  Өөрсдийн боломжоосоо хэтрүүлэн зарцуулж, олон зуун долларыг жил бүр зээлийн картын хүүнд төлдөг хандлагыг сөрөхөд зээлийн картын хариуцлагатай хэрэглээг (үлдэгдлийг нь сарын дотор бүхлээр нь төлж чадахааргүй бол зээлийн картыг огт хэрэглэхгүй байвал бүр ч сайн) эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж өгөх нь онцгой ач холбогдолтой юм гэж Коблинер зөвлөж байна.

18+ оюутан 

 

Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 18+ нас:

  1. Зээлийн картын төлөлтийн хоцролт тухайн картыг хүүхэдтэйгээ хамтран эзэмшиж (эсвэл батлан дааж) байгаа эцэг эхийн зээлийн түүхэнд мөн нөлөөлөх боломжтой гэдгийг хүү/охиндоо зааж өгөөрэй.
  2. Охин/хүүтэйгээ хамт хүү багатай, жилийн хураамжгүй зээлийн карт хайгаарай.  (АНУ-ын хувьд BankrateCreditcards.com, Credit.com, or Cardratings.com сайтуудыг ашиглаж болно)
  3. Өдөр тутмын зардлаар зээлийн картынхаа лимитийг барахгүй байх нь чухал гэдгийг тайлбарлаж өгөөрэй.  Зээлийн картын утга учир нь, гэнэтийн хэрэгцээ үүсээд, өөрт байгаа мөнгө түүнд хүрэхгүй тохиолдолд гарах ёстой юм.  Гэнэтийн хэрэгцээний нөөц болгож 3 сарын амьжиргааны зардалтайгаа тэнцэх хуримтлалтай байх хэрэгтэй.  6-с 9 сарын зардалтай тэнцэхүйц байвал бүр сайн.

Бидний та бүхэнд хүргэсэн “Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл” цувралыг уншсан танд баярлалаа.  Бет Коблинерийн энэхүү зөвлөмжүүд гэр бүл болон хүүхдүүдийн тань санхүүгийн амжилтанд тус дэм болно гэж найдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12705
0 эможи
keyboard_arrow_up