Завгүй бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны зөвлөгөө
1. Өдрийн турш дур булаам уруултай баймаар байна уу? Тэгвэл уруулаа будахаасаа өмнө бага зэргийн нүүрний суурь крем түрхээрэй. Энэ нь будаг удаан тогтоход нөлөөлдөг.
2. Сормуус дэрвийлгэгчээ үсний сэнсээр 3-4 секунд халаа. Гэвч хэтрүүлж болохгүй. Энэ нь сормуусанд үсний индүү шиг нөлөөлж, таныг хүүхэлдэй шиг тормогор нүдтэй болгоно.
3. Фитнесс клубт хичээллэсний дараа таны нүүр интүүр шиг улайчихаад байдаг уу? Хэрэв тийм бол улайлтыг хурдан буулгах арга зөөж өгье. Цул хүйтэн усанд базсан алчуурыг хүзүүн дээрээ тавихад цөөн хэдэн минутын дараа таны царай хэвийн байдалдаа орно.
4. Вазелиныг өөрийнхөө хамгийн сайн найзуудын нэг болгоорой. Багахан вазелин ямар олон шидтэй гээч. Уруулаа зөөлрүүлэх, арьсандаа тэжээл өгөхөөс авахуулаад сормуусандаа түрхэж харцаа тодруулахад тань хүртэл тусална.
5. Та үсээ нялх хүүхдийн сэвлэг шиг эрүүл, гялалзсан, зөөлөн болгомоор байна уу. Тэгвэл гэрээсээ гарахаасаа өмнө хурууны өндгийн чинээтэй "baby oil" буюу хүүхдийн тосоор үсэндээ тэжээл өгөөрэй.
6. Нүднийхээ харандааг хөлдөөгчиндөө 10 минут байлгачих. Тэгвэл таныг үзүүрлэхээс өмнө үзүүр нь үйрч унаад байхгүй.
7. Таны гоо үзэсгэлэнг нүүрэн дээр гарсан батга эвдээд байгаа юм биш биз? Тэгвэл унтахынхаа өмнө бага зэргийн шүдний оог батга гарсан хэсэг дээр түрхээрэй. Энэ нь хавдар улайлтыг багасгадаг онцгой нөлөөтэй.
8. Чухал ажилтай өдөр нүд чинь хавдчихаж уу? Тэгвэл хэрэглэсэн дүрдэг цайг нүд тус бүр дээр 5 миунт тавь.
9. Суганыхаа үсийг авсны дараа улайлт өгч, хорсож, эсвэл жижиг гүвдрүүнүүд гарч ирээд байдаг юм биш биз? Тийм бол үсээ авсны дараа хөлс дарагч түрхээрэй. Энэ нь таны арьсанд тайвшрал өгнө.
10. Тэвчээртэй нь аргагүй ургуулсан хумс тань захаасаа хугараад эхэлчихэж үү? Бүгдэнг нь авахад хайран санагдаад байвал "Наалдан пад" зэргийн супер цавуунаас түрхээд наачих. Тэгээд дуртай будгаараа далдлаарай. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэг хохиролгүй.