Тахианы махан зууш хийх арга
2014 оны 11 сарын 24
Орц
- Салад навч - 200гр
- Ягаан байцааны нимгэн навч - 30гр
- Тахианы цээж мах - 150гр
- Бууцай - 50гр
- Давс - 2гр
- Улаан перец - 1гр
- Тахиа амтлагч - 5гр
- Өндөг - 1ш
- Улаан лооль - 100гр
- Оливын тос - 20гр
- Сармис - 5гр
- Хатаасан яншуй - 5гр
- Хар чидун жимс - 20гр
- Ногоон чидун жимс - 20гр
- Дарсан чинжүү - 20гр
- Нимбэгийн хүчил - 2 дусал
- Пармезан бяслаг - 10гр
Хийх арга
- Салад навч,ягаан байцаа, бууцайн навчийг хүйтэн усаар угааж сэврээнэ.
- Тахианы цээж махыг махыг нимгэн давтаж улаан перец, тахиа амтлагчаар амтлан бууцайн навчийг дэвсэж ороон ороомог болгоод хүнсний скочоор дахин ороож гадна талаас нь хэсэг газар сэрээгээр нүхлээд жигнүүрт 15 минут жигнэнэ.
- Өндгөө 8 минут чанаж болгоод хүйтэн усанд сойгоод хальслан нимгэн цагираг хэрчинэ.
- Улаан лоолио нимгэн цагираг хэрчинэ.
Сүмс бэлтгэх
- Оливын тосонд хуурай жижиглэсэн сармис, үрсэн пармезан бяслаг, нимбэгийн хүчил, давс, хатаасан яншуй хийж сайн уустал холиод бэлэн болно. Зуушийг олгох
- Салад навч, ягаан байцааны навчийг өнгө хольж таваглаад тахианы ороомгоо үелэж зүсээд, зүссэн улаан лооль, өндөг болон хар, ногоон чидун, дарсан улаан чинжүүгээр чимэглээд сүмсийг дээр нь асгаж зууш бэлэн болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12623
0 эможи