Нүдээ илүү том харагдуулах 7 арга
Том, дугуй нүд үнэхээр хөөрхөн, тачаангуй харагддаг боловч танд төрөлхийн том нүд заяагаагүй бол яах вэ? АНУ-н мэргэжлийн нүүр будагч M.J.Forte-ын зөвлөгөөг хүргэж байна. Та их гоё нүдтэй юмаа гэдэг үгийг өдөр бүр сонсохдоо бэлдээрэй.
1. Үзүүр хэсгийг цайвраар буд
Нүдээ будахдаа нулимсны сүвийн харалдаах зовхины хэсгийг цайвар өнгөөр будвал нүд илүү том харагддаг. Цайвар өнгө тодруулах үүрэг гүйцэтгэж, нүдийг илүү нээлттэй, том, сэргэг харагдуулдаг.
2. Хөмсөгний доод хэсгийг цайвраар тодруул
Хөмсөгний сүүл хэсгийн доод хэсэг буюу нүдний ухархайн хамгийн дээд хэсэг болох хөмсөгний ясан хэсгийг цайвраар будаж, тодруулж өгснөөр нүдийг илүү өргөж, анхаарал татахаар болгож өгдөг. Энэ хэсгийг цайруулсан өнгөөрөө нүднийхээ дотор булан хэсгийг ч басцайруулж будна. Мөн заавал нүдний цагаан тенны оронд өө дарагч түрхэхийг зөвлөж байна.
3. Нүдний доорх хар хүрээг далдалж буд
Том нүдтэй харагдахыг хүссэн хүнд бүх л хар хүрээ дайсан болно. Охидуудын хийдэг хамгийн том алдаа нь нүдний доорх хүрээгээ өө дарагчаар далдалдаггүй явдал юм. Нүдний эргэн тойрон дох хар хүрээ нүдийг жижиг харагдуулдаг. Өө сайн дарах голнууц нь эхлээд ягаан өнгийн өө дарагч түрхээд дээр нь шаргал өнгийн өө дарагч түрхэнэ.
4. Нүдээ сунаж харагдуулах
Цагаан харандаа нүдийг илүү том нээж өгдөг. Сормуусны дотор талын хүрээг цагаан харандаагаар хүрээлснээр нүдний цагааны илүү тэлж харагдуулж, нүдийг том, сэргэг харагдуулна.
5. Уруулаа будахгүй байх
Хэрэв та бүх хүний нүдийг өөрийннүдэн дээр тусгахыг хүсвэл нүүрний бусад хэсгээ аль болох байгалиар нь байлгах хэрэгтэй. Уруулаа бүдэг өнгөөр будах юмуу зүгээр өнглөөд орхиход болно.
6. Хиймэл сормуусаа давхарлах
Сормуусны будгийн сурталчилгаан дээрх моделууд бүх зураг авалтандаа хиймэл сормуус зүүдэг. Тэд нэг биш хоёр багц сормуусыг давхарлан наадаг аж. Нэг нь урт харагдуулах, нөгөө нь өтгөн харагдуулахын тулд ажээ.
7. Сормуус дэрвийлгэгч заавал хэрэглэ
Нүдийг том харагдуулахын тулд сормуусыг нүдний хүрээнээс хол байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд сормуусаа будахын өмнө дэрвийлгэх хэрээгтэй.