Зөв хооллолтын ач тус ба эрүүл мэнд
1.Янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг ижил хэмжээгээр хэрэглэх Монгол хүний зохистой хооллох зөвлөмж хэмжээг ГЭР зөвлөмж маягаар гаргасан байдаг. ГЭР зөвлөмжид багтсан үр тариа, мах, сүү цагаан идээ, жимс, хүнсний ногооны төрлүүдээс хоол хүнсэндээ бүгдэнгээс нь багтаан хэрэглээрэй. Ингэснээр хоногт авах ёстой бүх шимт бодисоо (уураг, нүүрс-ус, өөх тос, эрдэс бодис, аминдэм ) зохистой хэмжээгээр авч чадна.
2.Биеийн жингээ тогтмол хадгалах Биеийн жин их байх нь өвчинд өртөх эрсдэлдхүргэнэ. Хүн бүр өөрийн биеийн биеийн өндөр, жинд тохирсон илчлэгтэй хоол идэх ёстой байдаг ба өдөрт энэ илчлэгээсээ илүү илчлэг авахгүй байвал таргалахгүй.
3.Уургийг хүрэлцээтэй хэрэглэх Уураг нь бие махбодын өсөлт хөгжил, нөхөн төлжилтөд оролцох чухал үүрэгтэй ба өөх тосыг бодвол илчлэг багатай юм. Төрөл бүрийн мах, сүү цагаан идээ, буурцагт ургамал, самар зэрэг нь уургаар баялаг.
4.Өөх тосыг нийт авах илчлэгийн 20%-аас хэтрүүлэхгүй байх Өөх тос нь хамгийн их илчлэгтэй ба холестерин ихээр агуулна. Өөх тосыг тохируулан хэрэглэх ба ургамлын гаралтай өөх тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
5.Давс багатай хоол хүнс хэрэглэх Давсанд агуулагдаж байдаг шимт бодис болох натри-г жимс, хүнсний ногоо зэрэг бусад хүнснээс хангалттай авч чаддаг тул заавал давс хэрэглэх шаардлаггүй юм. Давс нь нэг ёсны дон бөгөөд ихээр хэрэглэвэл даралт ихсэх, ус шингэний тэнцвэр алдагдуулах зэрэг муу нөлөөтэй. Давсны оронд төрөл бүрийн хоол амтлагч ногоо хэрэглээрэй. Жишээ нь: яншуй, гоньд, шар буурцагны нухаш, улаан лоолын нухаш гэх мэт. Санамж: бэлэн савлагдсан үйлдвэрийн хоол амтлагчууд (vigori гэх мэт) нь давс ихээр агуулсан байдаг.
6.Тогтмол цагт хооллох Нэг дор их идэхгүй бага багаар өдөрт 4-5 удаа тогтмол цагт хооллох явдал юм. Тогтмол цагт хооллох нь бие махбодид өөрчлөлт орох нь бага байдаг. Хооллох үедээ тайван, баяртайгаар хооллоорой!
7.Шүдний эрүүл байдлыг хангах Шүд нь хоол боловсруулалтанд оролцдог чухал эрхтнүүдийн нэг юм. Шүдээ эрүүл байлгахын тулд мөн зөв хооллох хэрэгтэй. Хорхойтохоос хамгаалахын тулд хатуу чихрийг хүлхэж идэх, чихэрлэг зүйл, хоол идсэнийхээ дараа байнга шүдээ цэвэрлэх Эрүүл бат бөх байлгахын тулд кальцаар баялаг хүнс болох сүү цагаа идаа өдөр бүр хэрэглэх, ногоон навчит ургамал, буурцагт ургамал түлхүү хэрэглэх.
8.Архи, тамхи, кофейн хэрэглэхгүй байх Эдгээр нь хоолонд агуулагдах шимт бодисуудын шимэгдэлтийг бууруулна. Жишээ нь кальцын дутагдал болсноор яс сийрэгжинэ. Кофейн нь шоколад, кофе, кока колад агуулагдаж байдаг.
9.Хооллолт болон өдөр тутмын ахуйн тэнцвэрийг хадгалах Хооллосны дараа дасгал хөдөлгөөн хийх, хооллосны дараа 2 цагийн дотор хэвтэхгүй байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хомс, хоол тэжээлийн илүүдэлтэй байвал судас хатуурал, яс сийрэгжилт, таргалалт зэрэг өвчинд өртөнө.
10.Хоол сайн идэж байх Турах зорилгоор эсвэл бусад шалтгаанаар хоолны дэглэм барихдаа анхаарах хэрэгтэй. Учир нь мэргэжлийн хүний хяналтан дор дэглэм барихгүй бол шимт бодисын дуталд орж улмаар өвчинд өртөх эрсдэлтэй болно. Мөн дургүй хоолоо идэхгүй байх нь тухайн хүнсэнд агуулагдах шимт бодисын дуталд хүргэнэ. Иймд тухайн шимт бодисыг өөр хүнсээр орлуулан авч болно.