Өндөр өсгийтүүдийн заавал хийх 7 дасгал
Өндөр өсгийтийг өдөржин өмсөөд хажуугаар нь тухтай, бас тачаангуй харагдана гэдэг хэцүү. Байнга өсгийтэй гутал өмсөх нь хөл болон шилбэнд нөлөө үзүүлдэг. Шилбэ өргөгдсөнөөр хөлийн булчин агшсан байдалд шилждэг. Ингэснээр хөлийн шилбэ болон өвдгөнд өвдөлт үүсэх шалтгаан болдог байна. Тэгвэл дараах дасгалууд нь хөлийн булчинг суллаж, уян хатан болгон мөн өгзөг, гуяны арын булчинг чангалж, өндөр өсгийт өмсөхөд илүү хялбар, тухтай болгох юм.
Дуртай өндөр өсгийтөө өдөржин ямар ч өвдөлтгүй өмсөж сайхан харагдахыг хүсвэл эдгээр сунгалтын, массажны, хүчний дасгалуудыг хийж, хөлөө баярлуулаарай.
1. Rocking Down Dog
Хөл болон гараараа газарт тулан өгзгөө дээш өргөж байрлалаа авна. Хөлөө ээлжлэн өвдгөө нугалж, өсгийгөө газраас хөндийрүүлнэ. Энэ үед нөгөө хөлөө нугалж болохгүй. Хөл тус бүрт 10 удаа давтана.
2. Хөлийн булчин сунгах
Алгаараа хананд тулж зогсоно. Зүүн хөлөө хойш нь шулуун тавьж, баруун хөлөө урагш нугалж тавина. Гараа мөрний хэмтэй тэгш барина. Баруун хөлөө урагш тавих үед зүүн хөлөнд сунгалт мэдрэгдэнэ. 2 секунд бариад булчингаа суллана. Ингэж 2 хөлөндөө тус бүр 8 удаа давтана.
3. Хөлийн булчинг элдэх
Хоёр хөлөө жийж суугаад гараараа ардаа тулна. Баруун хөлнийхөө шилбэний доор том илдүүр тавиад зүүн хөлөө баруун хөлөн дээрээ тавина. Өгзгөө газраас хөндийрүүлнэ. Илдүүр хөлийн булчинг элдэхээр биеэрээ урагш хойш хөдөлж өгнө. Нэг талдаа 2-3 минут элдээд хөлөө солино.
4. Хөлийн уланд массаж хийх
Талбайн теннис эсвэл голвфийн бөмбөг гэх мэт жижиг, хатуу бөмбөг сонгож аваад хөлийн уланд байрлуулна. Хөлөөрөө дараад эргүүлж, массаж хийж өгнө. Хөл тус бүлт 1 минут массаж хийнэ.
5. Шагайгаа эргүүлэх
Баруун хөл дээрээ зогсоод зүүн хөлөө өвдгөөр нь өргөж барина. Хөлөө шагайгаар нь баруун зүүн тийш эргүүлнэ.
6. Ташаагаа өргөх
Өвдгөө нугалаад дээш харж хэвтэнэ. Ташаагаа өргөөд 2 секунд барина. Үүнийг 20 удаа давтаарай.
7. Туухайтай хийх дасгал
Хоёр туухай гартаа бариад гараа гуяныхаа урд байрлуулж, зүүн хөл дээрээ зогсоно. Биеэрээ урагш бөхийж, ташаатайгаа нэг хэмд очино. Баруун хөлөө хойш тэгш хэмд барина. Ингээд буцаж энгийн байдалдаа орно. Хөл тус бүр дээр 10 удаа давтана.