”Хан боргоцой” салат
Орц:
2-3 ш дундаж хэмжээний төмс
300 - 400 гр. тахианы мах
150 гр. хушганы самар
3 ширхэг чанасан өндөг
сыр - 100 г,
4 - 6 ш давсалсан өргөс хэмх
1 ширхэг дундаж хэмжээний сонгино
нарийн ногоон сонгино
майонез
давс
чинжүү
Алхам 1
Төмсөө сайтар угаагаад хальстай нь чанаж болгоно. Хөрөхөөр нь хальслаад үрүүлд үрнэ. Өндөгөө чанаж хөргөөд бас үрүүлд үрнэ. Тахианы махыг чанаад хөргөөд яснаас нь салгаад жижиглэн хэрчинэ. Сырээ үрүүлд үрнэ. Өргөст хэмхийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгиноо маш жижиг хэрчинэ.
Алхам 2
Бэлдсэн юмнуудаа хамгийн доор нь төмсөөр эхлээд үе үеээр давхарлан тавина. Үе бүрээ бага зэрэг давсалж майонез түрхээд явна. 1 -р үе: төмс 2 -р үе: сонгино 3-р үе: тахианы махныхаа талыг нь 4 -р үе: өргөст хэмх 5 -р үе: үлдсэн тахианы мах нь
Алхам 3
7 -р үе: сыр 8 -р үе: өндөг
Алхам 4
Сүүлийн үеийг майонезээр арай зузаан бүрээд дээр нь хушганы самраа шигтгэж өгнө. Самарны оронд мөөг нимгэн зүсч хан боргоцойн гадаргатай ижил хэлбэр гарган бүрэхэд бас гоё болно. Нарийн ногоон сонгиноороо хан боргоцойн "сүүл" болгон чимнэ.