Бүх насаараа хадгалж болох 6 хүнс

2014 оны 11 сарын 23

Хүний амьдрал гэдэг нүд ирмэх зуурт юу ч тохиолдож болох адал явдлаар баялаг цаг хугацаа юм. Өнөөдөр хэрэгтэй бүхэн маргааш хэнд ч хэрэггүй болдог нь жам. Тэгвэл хэрэглээний зүйлсийн үнэ өсч, мөнгө үнэгүйдэх болсон өнөө цагт дэлхий дахинд нүүрлэсэн хүнсний хямралаас сэрэмжилж хэдэн арван жилийн турш хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулья.

1. Будаа

Цагаан, жасмин, зэрлэг, Арборио, басмати гээд бараг бүх төрлийн будаа нь органик хүнс дотроос хамгийн удаан хадгалагдах чадвартай нь ажээ. Дэлхийн олон улс орнууд өлсгөлөн, зовлонгийн он жилүүдийг нөөцөлсөн будааны ачаар давж байсан удаатай. Харин гурвалжин, бор будаа нь цагааныгаа бодвол эрүүл мэндэд сайн, тэжээл ихтэй байдаг шигээ хадгалагдах хугацаа багатай байдаг аж. Масло-ны агууламж ихтэй учраас амархан мууддагийг нь мэдэгдэхэд илүүдэхгүй байх.

2. Цагаан уксус


Цагаан уксус бол зарим хүмүүсийн хувьд салад хутгахад хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн билээ. Уксус нь маш удаан хугацаанд шинж чанараа хадгалж чаддаг учраас нөөцлөхөд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Бараг шилэн дотроо, аюулгүй байгаад, ууршчихгүй л бол цагаан уксус хэзээ ч мууддаггүй эд юм байна.

3. Далайн давс

Далай, нуурын хужирт давс бол манай өвөг дээдсийн хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн зүйл. Бараг хэзээ ч мууддаггүй давсыг эртнээс хадгалчихаад, хүнсний гачигдалтай үед хэрэглэх юмуу бусдад зарж мөнгө олсон нь дээр биш гэж үү? Үнэ нь ч хямд байдаг шүү дээ, одоохон доо... Давсаар бүх төрлийн мах, тэр тусмаа загасны амтыг засаж, олон төрлийн хоолонд амт оруулдаг билээ.
4. Зөгийн бал

Эртний Египетын бунхан дотроос муудаагүй зөгийн бал илрүүлж байсан гээд бодохоор байгаль эхийн энэ хишгийн хичнээн урт настай болохыг ойлгож болох биз ээ. Цагийн эрхэнд зөгийн бал нь харлаж, илүү чихэрлэг болдог ч гэсэн амт, чанараа алдаж, биед хортой болно гэж үгүй. Хичнээн удаан хадгалсан зөгийн бал дээр ч жаахан халуун бүлээн ус нэмээд, хутгачихад л хуучин хэвэндээ орчихдог. Зөгийн балны найрлагад хүний биед ашиг тустай олон фермент, тэжээллэг бодис агуулагддаг билээ.

5. Эрдэнэшишийн крахмал

Эрдэнэшишийн крахмалыг шөл, хуурганы соус болон бусад хүнсний зүйлсийг өтгөрүүлэхэд хэрэглэдэг. Хэдийгээр маш удаан хадгалалт даадаг ч гэсэн, сэрүүн бөгөөд хуурай орчинд хадгалах шаардлагатай. Цаг хугацааны туршид эрдэнэшишийн крахмал ууршиж, багасах магадлалтай юм байна.

6. Ванилийн цэвэр экстракт

Ванилийн цэвэр экстрактыг мөнхөд хадгалсан ч яах ч үгүй гэнэ. Орлуулагчийг нь биш, жинхэнэ цэвэр экстрактыг нь худалдан авахдаа мөнгөө харамлахгүй байвал цөвүүн цаг ирэхэд хэн бүхэнд хэрэг болох нь дамжиггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12538
0 эможи
keyboard_arrow_up