Арааны шүлс асгам хонины гуя Грек аргаар бэлдэж сураарай!
Мундаг эзэгтэй нараа аливаа тэмдэглэлт баяр ёслол тохиоход ширээ тань хамгаас амтлаг, шүүслэг, арааны шүлс асгам байвал ямар вэ? Хэний ч нүүр бардам байна шүү дээ! Бас таны хэр сайн гэрийн эзэгтэй вэ? гэдгийн илэрхийлэл болно. Ингээд нүүдэлчин Монголын уламулалт амтлаг хонины гуяыг Грек технологитой хослуулан хэрхэн бэлтгэхийг бүсгүйчүүддээ хүргэж байна...
Дараах зүйлсийг бэлднэ:
1. Хонины гуя 1ш
2. Оливын тос 100 грам
3. 3 ширхэг том төмсийг зузаан хэрчинэ.
4. Томдуу сармисны 6 ширхэг хумс.
5. 200 мл цагаан хуурай вино
6. 2 хоолны халбага бэлэн горчиц
7. Давс, ориг хар перц. (нухдаг юмаар нухаж үүрүүлдэг, нунтаг биш)
Одоо яах вэ?
1. Духовко 200 градуст халаана. Халааж байх хооронд нь хонины гуяыг оливын тос, давс, хар перцеер сайтар бүх талаар нь арчиж бэлдэнэ.
2. Духовкны хавтан дээрээ гуя, төмсөө сайхан өрж тавьна. Дээрээс нь горчиц вино хоёроо нэг саванд хольж байгаад гуян дээр жигд тараана. Фольга хөнгөн цагаан цаасаар биенд нь наалдахгүй төдий бүтээгээд, духовкдоо хийнэ. 1 цаг онгойлогхгүйгээр байлгана.
3. Цагийн дараа, духовкоосоо гаргаад, 15 мин гялгар цаасыг нь авалгүйгээр хөргөнө. Энэ явцад зөөлөрдөг юм битгий яараарай.
4. Тэгээд л гаргаад баярын ширээнд зүсэж тавьна уу, бүтнээр нь тавьна уу дураараа болох юм.