Алдартай хүмүүсийн хэлсэн “оньсого мэт” сүүлчийн үгс

2014 оны 11 сарын 30

Төрөх ба үхэхийн үнэн мэт хорвоод мэндэлсэн бодгалийн анхлан хэлсэн үг болоод эцсийн үг гэдэг онцлон тэмдэглэхгүй байхын аргагүй утга учиртай зүйл юм.

Тэр тусмаа түүхэнд нэрээ мөнхөлсөн, амьдралаа утга учиртайгаар өнгөрүүлсэн хүмүүс ханан гэрээ орхиж хадан гэрт буцахдаа чухам юу гэж хэлсэн байдаг бол? Энэ сонирхол татам асуултын хариултыг дараах нийтлэлээс олж мэдэх боломжтой.

Жек Даниел (1850-1911)

Жек Даниел нь АНУ-ын нэр нөлөө бүхий архи дарсны үйлдвэрийн төлөөлөгч байсан бөгөөд “Jack Daniel’s Tennessee” вискиг анх үндэслэсэн хүн юм. Тэрээр 1911 онд Линчбург хотод цусны өвчнөөр өөд болжээ. Жек нас барахынхаа өмнө “Сүүлчийн ганц хундагыг хүртье” гэж хэлсэн гэдэг.

Карл Маркс (1818-1883)

Карл Маркс бол Германы агуу философич, улс төрийн онолч, эдийн засагч билээ. Түүний бичсэн томоохон бүтээлээс “Коммунист тунхаг” болон “Нийслэл” зэрэг номыг нь дурдаж болох юм. Маркс 1881 онд хамрын салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин тусч удалгүй хорвоог орхисон аж. Тэрээр “Сүүлчийн үг бол амьддаа хэлэх зүйлээ хангалттай хэлж чадаагүй тэнэгүүдэд зориулсан зүйл юм” гэсэн хэрсүү үгийг хэлээд амьсгал хураасан байна.

Уолт Дисней (1901-1966)

Уолт Дисней нь Америкийн бизнесмэн, зураач, кино зохиолч, дуу оруулагч жүжигчин хүн байсан. Тэрээр 22 удаагийн Академийн шагнал, 7 удаагийн Эммигийн шагнал хүртсэн авьяаслаг уран бүтээлч билээ. Мөн түүний нэрээр нэрлэгдсэн дэлхийн хамгийн том парк болох “Диснейлэнд”-ийг мэдэхгүй хүн ховор байх. Дисней амьдралынхаа турш тамхи татах муу зуршилд гүн автсанаас болж 1966 онд уушигны хорт хавдраар нас барсан юм. Түүний бичсэн гэрээслэлд жүжигчин Курт Расселийн нэрнээс өөр юу ч байгаагүй нь хүн бүхэнд үл ойлгогдох оньсого хэвээр үлдсэн байдаг.

Жон Адамс (1735-1826)

Жон Адамс бол АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч юм. Тэрээр нас барахаасаа нэг сарын өмнө ийн үзэглэжээ:
“Миний амьдралын аз жаргал, хүсэл мөрөөдөл бүрэн дүүрэн биеллээ олох мөч АНУ-ын тусгаар тогтнолын 50 дахь жилийн ойн өдөр тохиох болно. Тэр цагаас хойш манай улс төрчид дэлхий ертөнцийг бараан сүүдрээс аварч, илүү гэрэл гэгээтэй газар болгоосой гэж би туйлаас хүснэм.”

Гайхалтай нь тэрбээр яг тийнхүү бичсэнийхээ дагуу АНУ-ын тусгаар тогтнолын 50 жилийн ойн баярын өдөр буюу 1826 оны долдугаар сарын 4-нд өөд болсон байна. Ийнхүү хорвоогоос буцахынхаа өмнөхөн тэрээр АНУ-ын гурав дахь ерөнхийлөгчийн нэрийг тодотгон “Томас Жефферсоны алдар үүрд орших болно” гэж хэлсэн бөгөөд яг тэр өдрийн өглөө Томас нас барсныг Адамс мэдээгүй байсан юм. Энэ гайхамшигт тохиолдлуудыг хүмүүс туйлын ихээр гайхан биширдэг ажээ.

Даймбэг Даррелл (1966-2004)

Даймбэг Даррелл нь Америкийн авьяаслаг гитарчин байсан ба “Pantera”, “Damageplan” зэрэг хамтлагт гишүүнээр ажиллаж байжээ. Тэрээр тоглолтынхоо үеэр тайзан дээр буудуулж харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд “Van Halen” гэх 1970-аад оны Америкийн рок хамтлагийн нэрийг чангаар хэлээд амьсгал хураасан гэдэг.

Сальвадор Дали (1904-1989)

Сальвадор Дали бол Испаний домогт уран зураач хүн байсан юм. Түүний эрүүл мэнд 1980-аад оноос огцом муудаж, мартаж санадаг өвчин нь даамжирчээ. Үүний хажуугаар эхнэрийнх нь гэнэтийн үхэл Далид бүр ч хүнд цохилт болсон байна. Тэрээр 1989 оны нэгдүгээр сарын 23-нд өөд болохдоо төрөлхийн ажил хэрэгч зангаараа “Миний цаг хаана байна” гэж асуусан аж.

Нострамдамус (1503-1566)

Нострамдамус нь Францын агуу зөнч байсан билээ. Түүний үлдээсэн зөгнөлт бүтээлүүд дэлхий даяар түгсэн байдаг. Европод тархсан аймшигт тахлын улмаас эхнэр хүүхдүүд нь нас барцгаасан аж. Үүнээс хойш Нострамдамус Италид хүмүүсийг тэрхүү тахлаас эмчлэн эдгээх үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ. Харин 1550 онд анагаах ухаанаас хөндийрч зөгнөлийн ажилдаа түлхүү анхаарч эхэлсэн байна. Тэрээр 1566 онд усан хаван өвчнөөр өвдсөн ба нэгэн орой туслах руугаа утасдаж “Нар мандахад би хороог орхисон байх болно” гэж хэлжээ. Өглөө нь түүний шарилыг орон дээрээс нь олсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12475
0 эможи
keyboard_arrow_up