Ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ ?

2014 оны 11 сарын 21

Гадаа хүйтэн болж ханиад хаа сайгүй тархсан үед ханиаднаас сэргийлэх аргыг мэдэх нь зайлшгүй байдаг. Ханиад хүрсэн хойноо арга хэмжээ авах бус харин анхнаасаа ханиад хүрэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй юм. Иймд  хэрхэн ханиад хүрэхээс сэргийлэх талаар дараах зөвлөгөөг орууллаа.

Ханиад гэж юу вэ? Хүмүүс өөрсдийгөө ханиад хүрсэн гэдгээ мэддэг боловч чухам ханиад гэдэг нь юу болох,хэрхэн сэргийлэхээ сайн мэддэггүй.

1.    Ханиад нь вирусээр дамждаг.

2.    Ханиадны вирус хүний биед орсоноос хойш 4-5 хоногийн дараа илэрдэг.

3.     Хүнээс хүнд дамжихдаа илэрхээсээ өмнө 1 хоногийн өмнө халдварлаж эхэлдэг юм.

4.    Ханиад хүрсэн хүн натиах, ханиах үед ихэнхдээ хүнд дамждаг.

5.    Ханиадны шинж тэмдэг хоолой сөөх, толгой өвдөх, халуурах, ханиах, булчин өвдөх, үлбэгэр болох зэргээр илэрдэг.

Тэгвэл дараах аргаар та ханиаднаас өөрийгөө хамгаалж болно.

1.    Вакцинд хамрагдах-Хамгийн эхний ханиаднаас хамгаалах найдвартай арга бол вакцин юм.

2.     Гараа сайн угааж байх. Хүмүүсийн ханиад хүрэх гол шалтгаан нь вирус авсан гараараа хамрандаа хүрэх, нүдээ нухах байдаг. Тэгэхээр та гараа байнга угааж байх нь таныг ханиад хүрэхээс хамгаалж чадна. Гараа дараах тохиолдлуудад байнга угааж байх шаардлагатай.

  Хоолоо бэлдсэн эсвэл бэлдэж байх, бэлдэхийнхээ өмнө гараа угааж байх,

Хоол идэхийнхээ өмнө болоод 00 орсоныхоо дараа,

Амьтаны биед хүрсэний дараа,

Гэр бүлийн хэн нэгэн чинь ханиад хүрсэн үед

3.    Тамхи татахгүй байх.

4.    Та ханиадныхаа тархалтыг багасгахын тулд салфетка хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та алчуур хэрэглэх аваас ханиадны вирусны тархалт илүү их тархах болно.

5.    Архи хэрэглэхгүй байх. Судалгаагаар архи их хэрэглэдэг хүмүүс ханиадаар илүү их өвчилдөг гэдэг нь тогтоогдсон байна.

6.     Мөн ханиад тархахаас сэргийлэх нэг арга бол шүдний сойзнуудаа тусдаа байлгах. Гэр бүлийн гишүүд ихэнхдээ шүдний сойзнуудаа хамт нэг саванд хийсэн харагддаг. Гэтэл энэ нь сойзнуудын хоорондоо хүрэх боломжийг бий болгодог ба ингэснээр халдвар тархах нөхцөл болдог юм.

7.    Ус их уух хэрэгтэй. Ус нь хүний биендэх хорыг гадагшлуулдаг тул ханиад хүрсэн эсвэл хүрэх гэж буй үед усыг уух хэрэгтэй.

8.     Сахарнаас татгалзах. Сахар нь таны биеийн системийг удаан болгодог тул таны ханиад хүрэх магадлалыг ихэсгэнэ гэсэн үг.

9.    Эрүүл хооллох

10.Стрессгүй байх. Хүн стресстэй байх үедээ ханиадны халдвар их авдаг байна.

11.Нойр муутайгаас хүн ханиад хүрэх нь их байдаг буюу хүний бие сульдсан байдаг.

12.Ханиад ихсэж буй үед гэртээ орж ирсэн даруйдаа хоолойгоо жамц давс эсвэл соодтой усаар зайлж байх нь таны хоолойнд тогтсон нян вирусыг арилгах сайн талтай байдаг.

13.Цэвэр агаар сайн амьсгалах хэрэгтэй. Тиймээс гэртээ салхивчаа үе үе сайн онгойлгож байх.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12472
1 эможи
keyboard_arrow_up