Онлайнаар үнэгүй боловсрол эзэмшихэд зориулсан “шилдэг - 20” сайт

2014 оны 11 сарын 21

Мэдлэг бол хүч” гэдэг үгийн утга улам төгөлдөржиж байгаа өнөө үед хүн бүхэн л мэдлэг боловсролдоо анхаарах болсон билээ.
Тэр тусмаа даяарчлагдсан, технологижсон нийгэмд амьдарч буй залуус бид бүр ч азтай юм. Хэдийгээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж байхгүй ч онлайнаар тэнд очсонооос дутахааргүй боловсрол эзэмших боломж бидэнд байна.

 


Ингээд та бүхэнд хийж бүтээхийн хүслээр оргилсон хэн бүхэнд тусалж, чанартай боловсролыг үнэгүй олгодог хамгийн шилдэг сайтуудыг танилцуулъя. Хэрэв та доорх сайтуудыг сонирхож үзэхийг хүсвэл гарчиг тус бүр дээр дарж дамжин орох боломжтой. 

WWW.COURSERA.ORG
“Coursera” бол онлайнаар үнэгүй боловсрол эзэмшихийг хүссэн хүмүүст дэлхийн маш олон итгэмжлэгдсэн их сургууль, коллеж гэх мэт боловсролын байгууллагын хичээлээс сонгон судлахад тусалдаг сайт юм. Төрөл бүрийн салбарын курс хичээлүүдийг багтаасан уг сайтын нэгдсэн сангаас хайлт хийж өөрт хэрэгтэй мэдлэгийг олж авах боломжтой.

WWW.KHANACADEMY.ORG “Khan Academy” нь дунд сургуулиудтай хамтарч ажилладаг бөгөөд хэрэглэхэд хялбар дөхөм гэдгээрээ онцлог. Мөн бараг л бүх төрлийн хичээлийг багтаасан өргөн сонголттойгоороо давуу талтай ажээ.

WWW.OPENCULTURE.COM
Хэрэв танд яг өөрт хэрэгтэй хичээлээ хайж олоход хүндрэл учирсан бол “Open Culture Online Courses” сайтыг ашиглахыг зөвлөе. Энд аливаа их сургуулийн зөвхөн хувийн цахим хуудсаас л олж авах боломжтой 1000 гаруй хичээл бий. Тэгэхээр тус сайтууд руу заавал орохгүйгээр бүгдийг нэг дор нэгтгэж хялбарчилсан “Open Culture Online Courses”-ээс хичээлээ хайж олоорой. Энэ сайтад Австрали, Их Британи болон Уэльс улсын их сургуулиудын курс хичээлүүд багтсан байгаа.

WWW.UDEMY.COM
“Udemy” нь сайт “Coursera”-тай төстэй боловч уламжлалт хэв маягийн буюу бусад сайтаас арай хялбар хичээлүүдтэй гэдгээрээ ялгаатай. Мөн үнэгүй ба үнэтэй гэсэн хоёр ангиллаар хичээлээ явуулдаг.

WWW.ACADEMICEARTH.ORG Дээр дурдсан сайтуудын адил сургуулиудын курс хичээлийг хайж олоод суралцахад зориулагдсан нэгдсэн сан бүхий, ашиглахад хялбар бөгөөд баталгаатай сайт юм.

WWW.EDX.ORG
Мөн л онлайнаар суралцах хүсэлтэй мянга мянган залууст зориулан дэлхийн томоохон сургуулиудын хичээлийг нэгтгэж өгчээ. Энэ сайтад байгаа мэдээлэл болон сэдвүүд нь хүмүүст маш хэрэгцээтэй.

WWW.ALISON.COM
“Alison” сайтад хичээллэснээр гэрчилгээ авах боломжтой гэдгээрээ дээр дурдсан сайтуудаас ялгаатай. Энд голчлон бизнес, технологи, эрүүл мэнд болон хэлний салбарын үнэгүй хичээлүүд багтсан. Гэрчилгээ авахыг хүссэн хүмүүст тусгай хичээлийн хөтөлбөр зохиож өгдгөөрөө ихээхэн давуу талтай юм.

WWW.STANFORD.EDU
Энэ сайтын хэрэглэгч болсноор Стэнфордын их сургуулиас санал болгож буй бүх төрлийн онлайн хичээлд хамрагдах боломжтой. Ганцаарчилсан болон улирлын нэгдсэн сургалтын аль нэгийг нь сонгоод өөрийнхөө цаг заваар хичээлээ үзэж болох юм. Зарим сайтуудад энэ хичээлүүдээс байршуулсан байгаа ч уг сургуулийн хичээлийн талаар бүрэн дүүрэн мэдээллийг авахыг хүсвэл үндсэн сайтаар нь зочлоорой.

WWW.EXTENTION.HARVARD.EDU
Стэнфордын адил зөвхөн Харвардын их сургуулийн курс хичээлүүдийг багтаасан албан ёсны цахим хуудас юм. Мөн хичээлээ амжилттай үзэж дуусгасан тохиолдолд Харвардын их сургуулийн хүндтэй гэрчилгээ авах боломжийг олгодгоороо онцлогтой.

WWW.OYC.YALE.EDU Йелийн их сургуулийн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой. Зарим хичээлийг видео хэлбэрээр оруулж өгсөн учраас хичээлээ илүү “амьд” байдлаар үзэхэд дөхөм ажээ.

UC BERKELEY CLASS CENTRAL
Калифорны Берклийн их сургуулийн хичээлийг онлайнаар эзэмшүүлэхэд зориулагдсан сайт юм. Дээр дурдсан их сургуулиудтай харьцуулахад сонголт бага хэдий ч хэрэгцээтэй хичээлүүд бас олон бий.

WWW.CODEACADEMY.COM
“Codecademy” нь вебсайтын чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүст зориулагдсан сайт юм. Энд вебсайтын код хэрхэн бичихийг суралцах боломжтой бөгөөд дадлага хийхэд зориулсан тусгай хэсэг дээр кодоо бичиж сургуулилалт хийх боломжтой ажээ. Хэрэглэхэд хялбар бөгөөд дизайны орчин үеийн шийдэл бүхий тус сайтаар дамжуулан мэдлэгээ сайжруулаарай.

WWW.CODE.ORG
Энэхүү сайтыг ашиглан аппликейшн код бичих болон роботикс, жаваскрипт зэргийн талаар судлах боломжтой. Мөн технологийн чиглэлээр онолын хичээл үзэхээс гадна хүүхдүүдэд зориулсан хичээлүүдийг багтаанаараа онцлогтой.

UNIVERSITY OF LONDON PODCASTS Лондонгийн 11 их сургуулийн хичээлийг файлаар түгээдэг томоохон сан бүхий сайт юм. Тус сургуулиудын бүх хичээлийг оруулаагүй ч олон төрлийн сонголтоос хайлт хийгээд судлахад хангалттай хүрэлцэхүйц нөөцтэй.

UNIVERSITY OF OXFORD PODCASTS
“University of London Podcasts”-тай төстэй үйл ажиллагаатай бөгөөд Оксфордын их сургуулийн хичээлүүдийг файлаар хүргэдэг ажээ. Мөн зарим хичээлийг дуу бичлэгээр оруулсан байдаг. Түүнчлэн олон лекцийг нэг сэдвийн дор эмхэлж сурагчдад ойлгомжтой, хялбар болгож өгснөөрөө давуу.

BBC PODCASTS
Бүх төрлийн сэдвээр мэдлэгийн төвшнөө ахиулахад тохиромжтой сайт юм. Тухайлбал эдийн засаг, шинжлэх ухаан, спорт болон шинэ мэдээ мэдээллийн талаар олон хэл дээр бичигдсэн файлуудыг унших буюу татаж аван дүн шинжилгээ хийж мэдлэгээ сайжруулах боломжтой. Тус нийтлэлүүд нь дундаж хүний төвшинд энгийн байдлаар бичигджээ.

WWW.ED.TED.COM
Ерөнхий мэдлэгээ тэлэхэд зориулсан бас нэгэн сайт. Харин онцлог нь бүх хичээлээ сонирхолтой анимейшн видеогоор оруулсан ба тус бүрийн хугацаа нь 10 минутаас хэтэрдэггүй ажээ. Хамгийн хялбар бөгөөд сонирхолтойгоор мэдлэгээ ахиулахыг хүсвэл энэ сайтаар зочлоорой.

WWW.LESSONPATHS.COM Энд онлайнаар суралцагчид хоорондоо хэрэгтэй хичээлүүдийн линкийг солилцдог ажээ. Ингэснээр та хамгийн үр дүнтэй, хэрэгцээтэй хичээлүүдийг хялбархан олж авах боломжтой.

WWW.MEMRISE.COM
Боловсролыг илүү тааламжтай байдлаар олж авах боломж энд байна. Компьютер ба ухаалаг утсаараа ашиглах боломжтой энэ сайт хэл сурахыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтойгоос гадна бусад сэдвийн хичээлүүд ч багтсан. Зарим хичээл нь тоглоом хэлбэртэй буюу төсөөллөө сайжруулан цээжилж тогтооход тусалдаг байна.

WWW.KIDS.NATIONALGEOGRAPHIC.COM
Энэ сайт бол бага насны сурагчдад зориулагдсан. Эвлүүлдэг тоглоом, зураг, бичлэг гэх мэт хүүхдүүдийн сонирхлыг татахуйц хичээлүүдийг багтаасан. Гэхдээ хичээл гэхээсээ илүү тоглоом хэлбэрээр хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, хүрээлэн байгаа орчны талаарх ойлголтыг нь өргөжүүлэхэд чиглэгдсэн юм.
 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12438
0 эможи
keyboard_arrow_up