Гадаад хэл сурахад тань туслах “тулгуур - 7” ойлголт
2014 оны 11 сарын 20
Хүн төрөлхтний харилцааны хамгийн гол хэрэгсэл нь хэл гэдэг ч дэлхий дээр мянгаас илүү хүн хэрэглэдэг 4500 гаруй хэл байна.
Хар ухаанаар бол магадгүй та унаган Хятад хэлтэй бол дэлхийн хаана ч очсон зургаан хүний нэг нь тантай харилцаж чадах нь. Харин Хятад хэл мэдэхгүй, бүр сонсоо ч үгүй нэгэн нь яах бол...?
Ингээд та бүхэндээ “TEDx” - ийн орчуулагч нарын зөвлөсөн харь хэлийг сурах ерөнхий долоон тулгуур ойлголтыг хүргэж байна.
ЭНГИЙН БАЙ
Юун түрүүнд өөртөө хүнд хүчир, нүсэр зорилго тавихын оронд зүгээр л энгийн хялбарханаас нь оролд. Герман хэлний орчуулагч Жудит Мацын зөвлөгөө: “Эхний ээлжинд сурах гэж буй хэлнээсээ тавин үгийг яг таг цээжил, мөн түүнийгээ ямар нэгэн байдлаар ашигла. Дараа нь аажмаар дүрмийн хичээлдээ цаг гаргаарай...”
ХОРОМ БҮРИЙГ ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨ
27 жил Англи хэл заасан багш Элизабет Буффар амжилттай сурагчдаасаа нэгэн том ялгааг олж харсан гэнэ. Юу вэ гэхээр, хэл сурахыг хичээж буй хэн ч бай хаана ч бай тухайн нөхцөл байдалд тухайн хэлтэй холбоотой зуршлыг бий болгох явдал байсан юм. Ядарсан, өвдсөн магадгүй бүр дурласан байхдаа ч хүртэл үйлдэл бүрийгээ тухайн хэлээр хэрхдэг болохыг олж мэдэхийг хичээх нь зүйтэй.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО АШИГЛА
Өдөр тутмын амьдралдаа тухайн хэлийг хэр их шингээнэ, төдий чинээ таны тархи улам цэнэглэгдэж шинэ соргогыг хүлээн авах болно. Орос хэлний орчуулагч Ольга Дмитроченкова хэлэхдээ “Шинэ хэл сурахад тань үл ялиг ч болтугай нөлөөлж чадах боломжуудыг ашигла. Гэрийн өнцөг булан бүрээ тухайн хэлээрээ илэрхийл, хүүхдийн энгийн үгтэй ном унш, доороо хадмалтай “TEDx” - ийн лекцүүдийг ч гэсэн үзэж сонирхсон болно шүү дээ.”
ТЕХНОЛОГИЙГ БАГШАА БОЛГО
Орчуулагч Ольга Дмитроченковагийн бас нэгэн гайхалтай санаа нь утасныхаа хэлийг өөрчлөхөд хүртэл шинээр багагүй үгс сурах боломжтой юм. Дан ганц утас ч гэлтгүй веб хөтчийнхөө ч гэсэн хэлийг солиод үзэхэд буруудах зүйлгүй л болов уу. Мөн интернетэд байрлах хэл сурахад дэм өгөх олон гайхалтай хичээлүүдийг туршаад үзээрэй. ( Тухайлбал “Duolinguo” нь дүрэм, “Anki” нь шинэ үг цээжлэхэд тусалдаг…)
ХЭЛ БОЛ ШИНЭ АДАЛ ЯВДАЛД ХӨТЛӨХ ГҮҮР БИШ ГЭЖ ҮҮ?
Испани хэлний орчуулагч Себастьян Беттигийнхээр бол харь хэл сурах гэдэг нь паркаар зугаалах, агаарын шоу сонирхох, ардын уран зохиол үзэхээс эхлээд зураг авах аргачлалыг хүртэл сонирхож байхдаа бүтээлч байдлаар хандах буюу өөрийн хийхийг хүсэж буй зүйлээрээ дамжуулан сурах нь хамгийн оновчтой гэдгийг онцолсон байна.
Жишээ нь Итали, Англи хэлний орчуулагч Анна Миноли нь өөрийн дуртай, сэтгэлд хоногшсон киног Англи хэл дээр хэд үзээд л тухайн хэлийг торох зүйлгүй сурсан бол Хорват хэлний орчуулагч Иван Стаменковичийн хувьд тэрбээр “The Cartoon Network” хүүхдийн сувгийг их үздэг байсан нь тавдугаар ангидаа л Англи хэлээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд хүргэжээ.
Жишээ нь Итали, Англи хэлний орчуулагч Анна Миноли нь өөрийн дуртай, сэтгэлд хоногшсон киног Англи хэл дээр хэд үзээд л тухайн хэлийг торох зүйлгүй сурсан бол Хорват хэлний орчуулагч Иван Стаменковичийн хувьд тэрбээр “The Cartoon Network” хүүхдийн сувгийг их үздэг байсан нь тавдугаар ангидаа л Англи хэлээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд хүргэжээ.
ТУХАЙН ХЭЛЭЭРЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ХАРИЛЦАЖ БОЛОХ НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛООРОЙ
Үзэл бодол, сонирхлын тал дээрээ зөрчилдөөд байдаггүй унаган хэлтэй хэн нэгэнтэй танилцаад аль болох чөлөөтэй ярихыг эрмэлзээрэй. Энэ нь танд өөрийн яриагаа бусдад хүргэхийн тулд эхлээд бүтэн утгаар нь дотроо орчуулах гэж оролдохын оронд шууд өөрт төрсөн бодлоо хүргэж сурахад дэм болно. Бүр болохгүй бол цахим ертөнцийг ашиглааарай.
АЛДАА ГАРГАХВИЙ ГЭЖ БҮҮ ЭМЭЭ
Эхлэн суралцагсдад тулгардаг хамгийн том тотгор нь алдаа гаргахаасаа эмээн тухайн хэлээрээ ярьдаг уугуул орны хүмүүстэй харилцахаас зайлсхийх хандлагатай байдаг. Гэвч эсрэгээрээ тэдгээр хүмүүс өөрсдийнх нь хэлээр ярихыг эрмэлзэж буй хэн нэгнийг дэмжин, зааж зөвлөхдөө хэзээ ч цааргалдаггүй билээ.
Эцэст нь нэмж хэлэхэд та хэзээ ч битгий шантраарай. Таны хөдөлмөрийн үр дүн магадгүй маргааш дэлгэрэхгүй байж болох ч хэзээ нэг өдөр заавал боловсрох л болно...
Эцэст нь нэмж хэлэхэд та хэзээ ч битгий шантраарай. Таны хөдөлмөрийн үр дүн магадгүй маргааш дэлгэрэхгүй байж болох ч хэзээ нэг өдөр заавал боловсрох л болно...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12437
0 эможи