Биеийн жинг богино хугацаанд хялбар хасахад тустай 11 хүнсний зүйлс

2014 оны 11 сарын 20

Биеийн жингээ хэрхэн бууруулах вэ? Жингээ тогтмол барихын тулд юу идэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт хүмүүст түгээмэл тохиолддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд өөх тосыг хайлуулдаг, гэдэс багатай болгохын зэрэгцээ хоолны дуршлыг бууруулах нөлөө үзүүлдэг байгалийн гаралтай хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд:

1.    Тараг 
Энэхүү цөцгийтэй төстэй, амттай хүнс нь кальциар баялаг байдаг бөгөөд нарийн гэдсэнд өөх тосны шимэгдэх явцыг саатуулж өгснөөр жин нэмэгдэлтийн эсрэг нөлөө үзүүлдэг.
 

 

 

2.    Өндөг 
Өглөөний цайндаа өндөг хэрэглэвэл өөх тосны зарцуулалтыг нэмэгдүүлэхээс гадна  уургийн хэрэгцээг сайн хангаж өгдөг байна. Мөн удаан хугацаагаар өег сэтгэгдэл төрүүлдгээрээ сайн талтай.
 

 

 

3.    Пистачио
Самар тос ихтэй байдаг боловч энэ төрлийн самар нь эрүүл мэндэд тустай ханаагүй өөхний хүчил агуулсан байдаг. Мөн самранд уураг болон ислэг ихээр агуулагдсан байдаг. Иймд самрыг хоолны дэглэмийн үед хэрэглэснээр хоолны дуршлыг бууруулж жин хасалтыг илүү хэмжээтэй болгож өгдөг байна.

 


4.    Жүржийн төрлийн жимснүүд
Жин хасахад хэрэглэдэг хүнсний зүйлсээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг зүйл бол жүрж юм . Судлаачид жүржийн төрлийн жимснүүд жин хасахад үнэхээр бодитой нөлөө үзүүдэг болохыг батласан байдаг. Хоол идэхийн өмнө хагас жүрж идэх нь хоолны дуршилд чухал нөлөө үзүүлдэг байна.

 

 


5.    Авокадо
Энэ ногоон өнгөтэй гайхамшигт бүтээгдэхүүн нь таны бэлхүүсийг нарийхан болгоход туслах болно. Үнэхээр шүү. Судаачид үүнд агуулагддаг ханаагүй тос хүний биеийн өлсөлтийн зогсоодог лептин хэмээх дааврийн түвшинг ихэсгэж улмаар тархинд цатгалан байгаа мэт мэдрэмж төрүүлж хоол идэх дуршилыг бууруулдаг гэж тогтоожээ. 

 

 

6.    Мөөг 
Хэрэв та илчлэг багатай боловч амтын хувьд махтай төстэй хүнс хэрэглэхийг хүсвэл мөөгийг сонгоорой. Ингэснээр та хоолныхоо илчлэгийг 420 калиороор бууруулж чадна. Махны хэрэглээг багасгаснаар хэвлийн хэсэгт өөх болон хуримтлагдах ханасан өөх тосны хэмжээг бууруулах болно.

 

 


7.    Оливийн тос
Энэ баялаг амттай тосыг салад болон соус хийхэд хэрэглэдэг. Оливийн тос нь олийн хүчил хэмээн нэрлэгддэг ханаагүй тосыг агуулж байдаг бөгөөд энэ нь тархинд нөлөөлж хоол идэх хүслийг зогсоодог нарийн төвөгтэй үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

 

 

8.    Бүхэл үр тариа
Үр тариаг хүнсэндээ түлхүү хэрэглэж нарийн гурилан бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь таны биеийн галбирыг сайхан болгоход чухал ач холбогдолтой. Үр тариа гэсэн ойлтолтонд хөц будаа, гурвалжин будаа, хүнсий овёс, бүхэл тариа, хүнсий хивэг, бүдүүн ширхэгтэй гурил зэргийг хамруулан үздэг бөгөөд эдгээрээр хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн нь эрүүл хооллолтод голлох байр эзлэдэг.

 

 

9.    Улаан чинжүү
Хоолондоо халуун ногоо хэрэглэх нь хоолны амтыг нэмэгдүүлдэг боловч жин бууруулах нөлөө үзүүлдэг байна. Эдгээр нь капсайцин хэмээх халуун амт үүсгэгч нэгдэл агуулж байдаг бөгөөд энэ нь хоолны дуршлыг бууруулдаг.

 

 


10.    Фава шош 
Энэ төрлийн шош флавон хэмээх химийн нэгдэл агуулсан байдаг. 14 жилийн судалгааны үр дүнд энэхүү өвөрмөц антиоксидант бодисууд нь биед илүүдэл өөх хуримтлагдах явцыг саатуулдаг болох нь тогтоогдсон байна.

 



11.    Ногоотой будаа
Цэцэгт байцаа, лууван, байцаа зэрэг ислэгийн агууламж өндөртэй хүнсний ногоотой будаа нь илчэг багатай тул жин хасаж байгаа үед тохиромжтой хоол болдог. Үүгээр зогсохгүй энэ хоол нь ходоодонд удаан хугацаагаар хадгалагдаж цатгалан мэдрэмж төрүүлдэг.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12410
0 эможи
keyboard_arrow_up