Өвчтэй үедээ ямар хоол унд хэрэглэх вэ?
Хэрэвээ та яг одоо өвдсөн байгаа бол тэжээллэг чанартай хоол хүнсийг эм тарианаас түрүүлж сонгох хэрэгтэй. Гэхдээ анхаарах хэдэн зүйлс байна. Учир нь та өвдсөн бол зарим нэг төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй болно.
1.Амны хөндийн үрэвсэлт өвчний үед: Халуун эсвэл хүйтэн хоолноос татгалзаж бүлээн хоол цайг сонго. Аль болох хүчтэй, хүчиллэг жимсний шүүс болох жишээ нь: алимны эсвэл усан үзэмний, мандарин, жүржийн шүүсийг тогтмол их хэмжээгээр хэрэглээрэй. Хатуу печень, хатаасан талх идэхээсээ өмнө сүү эсвэл шөлөнд зөөллөж өгнө.
2. Халуунтай үед : Хэрэв та яг одоо хэт өндөр халуурч байгаа бол юм идэх гэж оролдсоны хэрэггүй. Үүний оронд хоол хүнсээ их хэмжээний шингэнээр солих хэрэгтэй. Энэхүү шингэн маань лимонтой цай, цэвэр ус, компот кисель байж болно. Хэрэв халуун чинь өндөр биш бол хөнгөн хоол идэх нь тохирожтой.
3. Хоолой өвдөхөд: Хоолой чинь шүлс залгихад хүртэл өвдөж байгаа бол нэгэн төрлийн ногоо, будаа агуулсан төмсний нухаш, каша, будааны чанамал хэрэглээрэй.
4. Гэдэс эвгүйрхсэн үед: Их хэмжээний шингэн ууж байх хэрэгтэй. Гэхдээ ус биш шингэрүүлсэн жимсний шүүс байх хэрэгтэй. Анхаар !!! кофе болон давс, тос ихтэй зүйлээс татгалзах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг сулруулах үйлчилгээтэй тул их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Харин тослог багатай талх, ногоо голлосон хоол идэх хэрэгтэй.