Хэрэг болохыг нь мэдээгүй “хамгийн хэрэгцээтэй - 15” вебсайт

2014 оны 11 сарын 20

Бүх зүйл цахимжсан өнөөгийн ертөнцөд аж төрж буй иргэн бид тэрхүү баялаг өв сангаас чадах чинээгээрээ ашиглаж ажил амьралаа хөнгөвчлөх хэрэгтэй билээ. Бид та бүхэнд хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй хэрнээ хамгийн хэрэгцээтэй 15 вебсайтыг танилцуулъя. Хэлбэрийн хувьд үлэмж биш ч гэсэн агуулгын хувьд гүнзгий ач холбогдолтой буюу амьдралд тань ихээхэн тус нэмэр болж чадахуйц дараах вебсайтуудаар зочлон юу байгааг нь сонирхоод нэг үзэхэд илүүдэхгүй болов уу.

 
Тус сайтууд руу орохын тулд гарчгууд дээр нь дарахад л хангалттай.

PRINT FRIENDLY

Хүссэн вебсайтаа хялбархан хэвлэх боломжтой.

CAN I STREAM IT? Дуртай киногоо хайгаад үзээрэй.

FLIPTEXT

Текстийг урвуугаар нь харуулж цахим хуудсандаа өвөрмөц статус бичих арга энд бий.

DATE TO DATE

Аливаа үйл явдлын эхлэх болон төгсөх он сар өдрийг бичээд хэд хоногийн хугацаа байгааг тооцоолоорой.

SCREENR

Компьютерийнхээ дэлгэц дээр хийж буй үйлдлийг видео бичлэг болгон бичиж авах боломжтой.

SKYSCANNER

Олон улсын нислэгийн үнэ, цагийн хуваарь гэх мэт цогц мэдээлэл энд бий.

TWO FOODS

Хүнсний хоёр бүтээгдэхүүний уураг, илчлэг, шим тэжээлийг харьцуулан үзсэний дараа алийг нь идэхээ сонгоорой.

SLEEPYTI

Энэ сайт таныг хэдэн цагт унтаж хэдэн цагт босох нь хамгийн тохиромжтой талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадна.

ONLINE ETYMOLOGY DICTIONARY

Аливаа үгийн язгуур гарлыг тайлбарласан онлайн толь бичиг юм.

WHAT THE F*CK SHOULD I MAKE FOR DINNER

Оройн хоолонд юу хийхээ мэдэхгүй байвал ийшээ ороорой.

VIDDYJAM

Дуртай дуучныхаа дууг хайгаад сонсоорой.

ACCOUNT KILLER

Ямар ч эккаунтыг бүр мөсөн устгахад тусална.

FAKE NAME GENERATOR

Шаардлагатай үед хуурамч нэр болон хувийн мэдээлэл зохиоход хэрэгтэй сайт гэнэ.

SCALE OF THE UNIVERSE

Сансар огторгүйгаас эхлээд атом молекул хүртэлх бүх зүйлийн хэмжээг сонирхолтой байдлаар судлах боломж.

THE RASTERBATOR

Зургаараа гоёмсог сурталчилгааны хуудас хийгээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12391
0 эможи
keyboard_arrow_up