Бактерийн эсрэг савангаар гараа угаах нь аюултай

2014 оны 11 сарын 19

Бактерийн эсрэг савангаар гараа угаах нь аюултай болохыг АНУ-ын Калифорнийн их сургууль, Сан Диегогийн их сургуулийн анагаахын тэнхимийн хамтарсан судалгаагаар нотолжээ. Учир нь шингэн саван, шампунь, шүдний оо зэрэг гэр ахуйн барааны найрлагад ордог химийн бодис нь хорт хавдартай холбоотой байж магадгүй гэнэ. Тухайлбал, бичил биетийн эсрэг үйлчилгээтэй Триклосан хэмээх бодисыг гэр ахуйн бараанаас эхлээд сав суулга, тоглоомонд хүртэл өргөнөөр ашигладаг. Эхчүүдийн хөхний сүү, шээснээс дээж авахад Триклосан гэдэг бодис илэрчээ. Энэ бодис нь элгэнд мяндаслаг эд үүсч, хорт хавдартай болоход нөлөөлдгийг лабораторийн судалгаагаар нотолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12309
0 эможи
keyboard_arrow_up