Амжилтанд хүрэх алхам тутмын зааварчилгаа
Энэ бүхэн дэндүү энгийн санагддаг учраас ихэнхи хүмүүс тоодоггүй. Гэвч амжилтанд хүрсэн хүмүүс бүгд үүнийг хийсэн байдаг. Амжилттай хүмүүс маш зоримог, шийдэмгий, харин бүтэлгүй хүмүүс аливаа өөрчлөлт, хөдөлгөөн хийхээс хулчийсхийсэн маягтай байдаг билээ. Амжилтанд хүрье гэж бодож байгаа бол та юун түрүүнд зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийнэ гэсэн хоёргүй утгатай шийдвэрээ гаргах ёстой.
За ингээд шийдвэр гаргасан бол чөлөөтэй сайхан амьдралд таныг хүргэх тэр зорилгоо тодорхойлно. Жишээ нь, хэрэв та сард 10 000 долларын орлоготой болъё гэж хүсвэл энэ нь таны эхлэлийн цэг болно гэсэн үг. Тэгээд энэ зорилгодоо ойртох үйл хөдлөлийг л хийхийг хичээж, зорилгоос тань холдуулах зүйлээс зугтаж байх хэрэгтэй. Мөнгөтэй болно гэчихээд баар ресторанд хэсч, мөрийтэй тоглоод байвал тэнэг асуудал болно шүү дээ.
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд та доорхи алхмуудыг хийгээрэй:
Алхам 1. Зорилгоо тодорхойл:
Ямар орлоготой болохыг хүсч байна вэ?
б) Энэ орлогоо олохын тулд та долоо хоногт/өдөрт хэдэн цагийг зориулахад бэлэн байгаа вэ? Энд та хэдий чинээ тодорхой төлөвлөгөө гаргана, төдий чинээ сайн байх болно. Маш тодорхой цагийн хуваарь гаргаад түүнийгээ баримтлах нь хамгийн их үр дүнд хүргэдэг.
в) Өөрийнхээ энэ ирээдүйд та хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна вэ?
Алхам 2. Дээрхи бүхнээ цаасан дээр буулга. Цаасан дээр буулгаагүй аливаа төлөвлөгөө – зүгээр л хүсэл мөрөөдөл хэвээр байдаг. Амьдралдаа зорилго тавьснаар амжилтанд хүрсэн хүний тоонд оръё л гэж байгаа юм бол үүнийг заавал хийгээрэй. Цаасан дээр өөрөө бичсэн зорилго л биелээд байдаг увидастай.
Алхам 3. Зорилгодоо нийцэх нэмэлт мэдээлэл болон чадвартай бол. Амжилттай хүмүүс цаг үргэлж бизнесийн ертөнцөд болж байгаа шинэ өөрчлөлт, мэдээнүүдийг мэдэж байдаг. Ажилдаа хэрэгтэй ном сэтгүүл захиалж унших, семинар тренингэд суух, мөн өөрийнхөө мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж туршлага солилцох зэргээр ажилладаг.
Алхам 4. Таны зорилгод хэрэг болохуйц хүмүүс, тус болох байгууллагууд, хамтран ажиллах газруудаа тодорхойл.
Алхам 5. Замд тань тааралдаж болох саад тотгоруудыг бодож тодорхойл. Саад тотгорын ихэнхи нь өөртэй тань холбоотой болохыг та мэдрэх болно: таны идэвхигүй байдал, өөртөө болон өрөөлд итгэлгүй байдал, назгай зан, залхуу зан, аливаа шалтаг хайж урдаа барьдаг зан гэх мэт л хамгийн гол саадууд болно. Тийм болохоор, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хүчлэн шаардлагатай алхмуудыг хийж эхлэх л хэрэгтэй. Ингээд өөрөөсөө олсон саад тотгоруудаа устгах төлөвлөгөө зохиогоод түүнийгээ мөрд.
Алхам 6. Зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө боловсруул. Төлөвлөгөө тань өдөр тутмын, 7 хоног тутмын, сар тутмын, жил тутмын, зорилгодоо хүрэхийн тулд таны хийж байгаа зүйлүүдийн өсөлтийг харуулсан байхаар хийгдсэн байх ёстой.
Алхам 7. Өдрийнхөө төлөвлөгөөг заавал биелүүлж бай! Ямар ч шалтаг шалтгаан байх ёсгүй! Энэ бол зорилгодоо хүрэх замын хамгийн хэцүү хэсэг, гэхдээ хамгийн чухал хэсэг! Өдөр бүрийн төлөвлөгөөгөө биелүүлж сурах л юм бол зорилго тань биелэх нь гарцаагүй!
Эцэст нь хэлэхэд, зорилгоо биелүүлье гэж бодож байгаа бол хойш тавих хэрэггүй, одоо, шууд эхэл!