Соодтой ванн залуужуулж, бас тураана
Илүүдэл жингээ хасахын тулд зөв хооллож, спортоор хичээллэхийн зэрэгцээ тураах ваннд орох нь их чухал. Яагаад гэвэл ийм ванн таны жинг бууруулж, залуужуулахаас гадна арьсыг гоё сайхан болгоно. Тураах соодтой ванн ялангуяа целлюлитийг арилгахад тустай.
Үдэш унтахын өмнө соодтой ванн бэлдээрэй. Бүлээн усанд 125 грамм хүнсний соод, 150 грамм далайн давс уусган найруулаад дээр нь 2 дусал лаванда цэцгийн спирт дусаана.
Хүнсний соод арьсыг зөөлрүүлдэг бол далайн давс арьсны үхэжсэн эдүүдийг арилгахад тустай. Харин анхилуун, сайхан үнэртэй лаванда таныг тайвшруулж, таатай сайхан уур амьсгал бэлэглэнэ. 30 минут орчим ваннд суугаад дараа нь соод, зөгийн балыг хольж биеэ үрвэл илүү үр дүнтэй. Үүний дараа шүршүүрт ороод унтаарай.