Сайхан амьдрахад тус болох 20 зөвлөгөө

2014 оны 11 сарын 19

Амьдралд хүнд хэцүү уйтгартай цаг үеүд их байдаг ч бид өөрсдийнхөө төлөө хэр их зүйл хийдэг вэ? Бидний муу зуршил, үүрэг хариуцлага, залхуурал, алдаа гаргах вий гэсэн айдас гээд л амьдралыг минь уруу татах зүйлс маш их бий.

Бид зарим нэг зүйлийг дөнгөж эхлээд гацаанд орж, түүнийг хийхэд хангалттай цаг, боломж хэзээ ч байхгүй мэт санагддаг. Гэхдээ танд хэзээд хангалттай цаг бий гэдгийг баталж чадна. Шийдвэр тань хэр жижиг, том байх нь хамаагүй та түүндээ хүрэхийн тулд аль хэдийн жижигхэн ч гэсэн анхны алхмаа хийчихсэн байна. Та доорх жагсаалтыг дагаснаар, алхам алхмаар амьдралын хэв маягаа сайжруулж чадна.

1. Өглөө эсвэл өдрийн аль ч цагт биеэ халаагаад, 15 минут сунгалтын дасгал хийгээрэй.
Та өглөө орноосоо босоод, эсвэл залхуутай санагдсан өдрийн аль ч цагт, биеэ халаахын тулд 5 минут хөнгөн гүйх юм уу дасгал хийгээд, дараа нь 15 минутын турш толгойноосоо хөл хүртлээ сунгалтын дасгал (then stretch from head to toe) хийгээрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, танд илүү сэргэг байдлыг мэдрүүлж, өөрийгөө гэмтээж бэртээх нь багасах болно.

2. Зүрх судасны өвчнөөс зугаатай хэлбэрээр урьдчилан сэргийл
Зүрх судасны дасгал бол зүрхэнд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, таныг уур уцаараас ангижирахад тусална. Зугаатай байлгаж болох ямар нэг зүйлийг сонго – холын зайнд гүйх, богино зайнд гүйх, бүжиглэх, сэлэх, хүнд цүнхээ нүдэх. Алийг нь ч сонгосон бай долоо хоногт 3-6 удаа байхад л хангалттай.

3. Эрүүл унтах хэв маягаа хөгжүүл
Та унтахыг хүссэн үедээ тогтсон цагтаа унтаад, харин сэрэхийг хүссэн шаардлагатай үедээ сэр. Үүний тулд, өглөө бүр сэрүүлэг тавиад яг ижил цагт бос. Орондоо орохын өмнө, хэдэн зүйлийг хэвшил болго – шүршүүрт орж, шүдээ угааж, гэрлээ унтраагаад бүх зүйл хэвийн эсэхийг шалгаарай. Энэ нь таныг дахин босч, нойроо хулжаахаас сэргийлж, сайхан амраана.

4. Сахар агуулсан уух зүйл, тэжээл бага ч калори өндөртэй хоол хүнсний хэрэглээгээ багасга
Хэрэв та дээрхээс хамтад нь шууд татгалзаж чадахгүй бол, аль болох боломжоороо багасгаж хэрэглэ. Түүний оронд та гэртээ хийсэн жүүс, энгийн хар кофе юмуу ус хэрэглэх хэрэгтэй. Ямарваа зүйлийг гүн шарж хэрэглэх нь ямар ч, тэжээлгүйн дээр шууд таргалалтанд зориулагдаж, таны галбирыг алдагдуулахаас гадна эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг.

5. Илүү их жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэ
Бичил тэжээлийн тухайд, хоол бүртээ хангалттай хүнсний ногоо хийх юм уу өдөр бүр сайн чанарын жимсийг багахан ч гэсэн хэрэглэснээр, таны биеийн шаардлагатай тэжээлийг нөхөөд зогсохгүй сэргэлэн цовоо мэдрэмж төрүүлнэ. Энэ нь мөн таныг суурь өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг тань дэмжинэ.

6. Долоо хоногт 2-4 удаа эрчимтэй дасгал хий
Энэ нь зөвхөн хүч тамирыг нэмэгдүүлэхгүй, яс бэхжүүлж, таны гэмтэж бэртэх боломжийг багасгана. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гоо сайхныг дэмжих ба тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр, сексийн идэвхи нэмэгдэж, таны гормоны тогтвортой байдлыг хангана.

7. Өдрийн турш хүмүүстэй эелдэг, найрсаг байхыг хичээ
Зөвхөн өөртөө тус болох эсвэл өөртөө таалагддаг хүмүүстээ л бус, тааралдсан бүх хүнтэйгээ эелдэг найрсаг хандаж, эерэг хандлагатай байснаар та тохиолдож болох бэрхшээлээс өөрийгөө хамгаалж чадна. Цөөн хэдэн хатуу үгнээс болж, хэрүүл тэмцэл гарч гэмтэж бэртэхэд хүрдэг шүү дээ.

8. Уур хилэн, атаа жөтөөгөө хянаж сур
Уур хилэн, атаархлаас болж маш олон харилцаанд төгсгөл ирдэг. Хэрэв та уур цухалд амархан автаж байгаа мэт мэдрэмж төрж байвал, гүн удаан амьсгал авч өөрийгөө тайвшруулах аргад (cool-down tactics) нэн даруй суралц.

9. Өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалж сурах вэ?
Өөрийгөө болон бусад хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалж болохыг мэдсэнээр та учирч болох эрсдлийг бууруулах болно. Гэхдээ, үүнд шидсэн чулуунаас хэрхэн бултах вэ гэдгээс илүү зүйл бий. Та нөхцөл байдлыг ойлгож, ууртай ширүүн хүмүүс юу бодож, гэнэтийн аюул ослоос юу тохиолдож болохыг мэддэг байх хэрэгтэй. Мөн өөрийгөө хамгаалах уу эсвэл тэмцэх үү гэдэг хоёрын эрх зүйн ялгааг ухамсарлаж, гэр орныхоо аюулгүй байдлыг хангаж бүхий л талаар урьдчилан сэргийлж чаддаг байх нь нэн чухал.

10. Өдөрт нэг цагийг ном уншихад зориул
Та зүгээр л сонгодог уран зохиол, урлаг, түүх, аюулгүй байдал, филисофи гээд юуны ч тухай уншиж болно. Танин мэдэхүйн, танин мэдэхүйн бус гээд олон төрлийн зүйл уншиж, өөрийн сонирхлоо янз бүр болгох гээд оролдоод үз. Янз бүрийн зүйл сонирхож мэдсэнээрээ та бусдад, авхаалжтай нэгэн мэт сэтгэгдэл төрүүлж, өөртөө ч сэтгэл хангалуун болох болно.

11. Ашигтай ур чадварыг эзэмшихэд цаг гарга
Зарим зүйлийг зөвхөн уншсанаар хангалтгүй байдаг– та илүү сайжирч, уншсанаа бүрэн эзэмшихийн тулд дадлага, сургуулилт хэрэгтэй. Та гэрийнхээ засварыг өөрөө хийж, хоол хийж, өнөө үед нэн шаардлагатай байгаа програм хангамж, гадаад хэл зэргийн талаар анхан шатны мэдлэгтэй байна гэдэг сайн зүйл шүү. Өдөрт 20-60 минутыг өөрийнхөө чадварыг дэмжихэд зориулаарай.

12. Хуваарь гарга
Уур хилэнгээ хянах, дадлага хийх, эрүүл мэнддээ анхаарах, унших гэх мэт энэ бүхнийг хийхэд танд нөөц цаг нэлээд шаардлагатай бөгөөд, тэдгээрийг оновчтой зохицуулах нэг арга бол хуваарь гаргах юм. Ажил болон гэр бүлдээ гаргах цагаа зохицуул, өдрийн турш хуваарь гаргаснаар та бүгдийг үр дүнтэй амжуулж чадна.

13. Хамгийн том асуудлаасаа жагсааж, нэг нэгээр нь шийдвэрлэ
Шийдвэрлэхийг хүсч байгаа асуудлууд болон өөрчилмөөр байгаа муу зуршлуудынхаа жагсаалтыг гаргаад, дараа томоос нь эхлээд шийдэгдэх хүртэл, эсвэл жижиг асуудал болтол нь байнга багасгахыг оролдоход өөрийгөө бүрэн зориул. Муу зуршлаасаа салах хялбар биш (Ditching bad habits is not easy), гэхдээ та хийж чадвал, таны эрүүл мэнд болоод амьдралд чинь гайхалтай өөрчлөлт болох болно.

14. Өдөрт 10-20 мин бясалгахад зориул
Өдрийн төгсгөлд юм уу эсвэл сэтгэлийн дарамтанд орсон мэт санагдвал, тухтай нам гүм орчин олоод, нуруугаа налан сууж, нүдээ аниад, удаан гүн амьгаа ав. Хэрэв танд ямар нэгэн бодол орж ирвэл, зүгээр л хүлээн зөвшөөрч өнгөрөө. Энэ нь таныг сэтгэл хөдлөлөө хянаж, стрессээс салахад тусална.

15. Хамгийн том айдсаа олж, түүнтэй нүүр тулж чадна гэдэгтээ итгэ
Үүнийг өдөр бүр хий. Таныг айлгадаг бүх зүйлийг нэрлээд, дараа нь тэдгээр зүйлсээ нэг нэгээр нь дугаарла. Тэгээд тэдгээрийг хэр утгагүй, хэтрүүлэгтэй зүйлс гэдгийг чангаар хэлэх буюу тусгай арга замаар тэднийг даван туул. Өөрийгөө айдсаа даван туулахад хангалттай хүчтэй, дур булаам, ухаалаг нэгэн хэмээн өөртөө итгүүлж чадвал тэдгээр зүйлс тийм ч хэцүү аймшигтай биш гэдгийг ойлгож, бэрхшээлийг зохицуулахад суралцаж чадах болно.

16. Гэртээ цэвэрлэгээ хий
Зарим хүмүүс эмх цэгцгүй замбараагүй байдлаас гарахад хэтэрхий залхуу байдаг. Гэхдээ хог шороогоо цэвэрлэж, өрөөгөө цэвэрлэх бол маш чухал. Энд тэнд хаясан хувцсаа аван угааж, цэгцтэй эвхэн, шалан дээрх элдвийн зүйлсийг аваад өрөөгөө илүү саруулхан, чөлөөтэй болгоорой. Цэвэрхэн гэрт илүү мэргэжлийн мэдрэмж төрж, шинийг эрэлхийлэх боломжийг өсгөн, таныг илүү бүтээлч нэгэн болгоно.

17. Таныг гайхалтай харагдуулах шинэ хувцас худалдаж ав
Сайхан харагдахын тулд сайхан сэтгэлтэй байх болон сайхан хувцаслах гэдэгт хоёуланд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрвээ чамд загварын мэдрэмж байхгүй бол, та мэддэг нэгнээс нь тусламж хүсээд, өөрийг чинь үнэхээр сайхан харагдуулах хэдэн зүйл худалдан аваарай. Өөрийн “стилист”-дээ итгээд, сайхан харагдах, өөрт тань тохирсон загвараа олоорой. Сайхан харагдаж байгаагаа мэдэрснээр таны өөртөө итгэх итгэл тань дээшлэх болно.

18. Олон олон шинэ хүмүүстэй танилц
Та гэртээ зүгээр сууж эсвэл нэг л хэвийн хүмүүстэй нөгөө л газраа цагийг хий өнгөрөөвөл, танд юу ч тохиолдохгүй. Ямар ч шинэ туршлага, шинэ зүйл сурахгүй бол, та сайхан ажилд орж карьераа өсгөх боломжоо төдий чинээ алдана гэсэн үг.

19. Таны хайр дурлалын амьдралыг сайжруулах тал дээр илүү их цаг хугацаа, энерги зарцуул.
Ихэнх хүмүүс өөрийг нь ойлгож хүндэлдэг, сэтгэл татам нэгэнтэй хамт байхыг хүсдэг. Тиймээс та ч өөрт тань таалагддаг, өхөөрдөм, секси нэгний дэргэд илүү тав тухтай амьдрахыг эрхэмлэдэг. Хэрэв та харилцаагаа илүү халуухан, сэтгэл хөдөлгөм байлгахыг хүсч байвал, бяцхан бэлэг өгч, өдрийг хөгжилтэй өнгөрөөхөд нарийлах хэрэггүй. “Юу тарина түүнийгээ хураана” гэж үг байдгийг санаарай.

20. “Үгүй”, “Уучлаарай” зэрэг үгсийг хэрэглэ
“Үгүй” гэж хэлэх нь та яг юу хүсч байгаагаа мэдэж, хил хязгаараа тогтоон, өөрийн давуу талаа бусдад ашиглуулахгүй байж, өөртэйгөө ижил нэгний дарамтанд орохгүй байх боломжийг олгоно. “Уучлаарай” гэж хэлснээр хүмүүст таныг өөрийн алдаагаа мэддэг, бусдад анхаарал тавьж чаддаг сэтгэгдэл төрүүлэхийн сацуу өөрийн биеэ өмөөрснөөс илүү эрх чөлөөг мэдрүүлнэ.

Дээрх бүх зүйл таныг стрессээс хамгаалахаас гадна харилцаа холбоогоо бэхжүүлж, төлөвлөгөөтэй бөгөөд сонирхолтой амьдрахад тань туслана. Мөн та эдгээрийг “яг одоо”-оос л хийж эхэл, таны амьдралын өнгө, жилийн дараа гэхэд гайхалтай үр дүнтэйгээр сайжарсныг харах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12299
0 эможи
keyboard_arrow_up